Хятадын Жухай хотын онгоцны буудалд оросын “Сухай Суперджет 100” /Sukhoi Superjet 100/ онгоц анх удаа газардлаа. Түүнчлэн тийшээгээ дэлхийн шилдэг  “Русские витязи” нисэгчдийн баг нисч ирлээ. Олон улсын нисэх онгоц-сансрын “Airshow China 2012” үзэсгэлэнд оросын 40 гаруй үйлдвэр, албан байгууллагууд оролцож байна. Энэ үзэсгэлэн 11-р сарын 13 нд нээгдлээ.

Жухайгийн үзэсгэлэнгийн онцлог нь Зүүн-Өмнөд Азийн зэх зээл руу чиглэгдсэнд оршиж байна. Энэ бол дэлхийн иргэний болон цэргийн нисэх техник  үйлдвэрлэгчдийн хувьд ирээдүйтэй зах зээл юм. “Airshow China 2012” үзэсгэлэн дээр дэлхийн 39 орон хамгийн сүүлийн үеийн загваруудаа үзүүлж байна. Тухайлбал, оросын үйлдвэрлэгчид шинэ загварын бүтээгдэхүүнээрээ оролцож байна гэж “АвиаПорт” агентлагийн судалгааны албаны тэргүүн Олег Пантелеев тэмдэглээд

«Хятадад анх удаагаа “Сухой Суперджет 100” онгоцыг албан ёсоор танилцуулж байна.Энэ нь бөөнөөр нь үйлдвэрлэж байгаа онгоц юм. Хятад улсад одоогийн байдлаар оросын нисдэг тэргүүдийг илүүтэй сонирхож байгаа нь тодорхой болсон. Тухайлбал, энэ намар нилээд том гэрээ хийгдсэн бөгөөд энэ нь Орос улсад үйлдвэрлэсэн 50 гаруй нисдэг тэрэг нийлүүлэх тухай гэрээ юм. Үүнийг би нисдэг тэрэг үйлдвэрлэгчдийн сүүлчийн нийлүүлэлт биш гэдэгт итгэлтэй байна» гэв.

Орос-Хятад хоёр орны цэргийн хамтын ажиллагааны жишээнүүд цөөнгүй байдаг. Жишээ нь, өнөөдөр Хятад улсад бүтээсэн сөнөөгч онгоцнууд нь ихэнхдээ оросын хөдөлгүүрт чиглэгдсэн байдаг. Үзэсгэлэнгийн үзмэрүүдээс оросын олон зориулалт “дөрөв дээр нэмэх нь нэмэх” үеийн сөнөөгч Су-35 онгоц гадаадын мэргэжилтэнүүдийн сонирхолыг онцгойлон татаж байна гэж Рособоронэкспортын албан ёсны төлөөлөгч Вячеслав Давиденко тэмдэглээд

"Чухамдаа энэ онгоц нь агаарт ноёрхол тогтоож, хоногийн аль ч цагт, ямарч цаг агаарын нөхцөл байдалд газрын болон усан байнуудад цохилт өгөхөд зориулагдсан техник юм. Түүнчлэн фронтын сөнөөгч МиГ-29 М, олон зориулалтат Су-30М болон цэргийн сургалтын Як-130 онгоцнууд эрэлт хэрэгцээ ихтэй байна. Мөн түүнчлэн ирээдүйтэй нисэх-техникэд анхаарал тавих болно. Энэ бол түлш –цэнэглэгч Ил-78 онгоц болон  түймэр унтраахад хамгийн үр дүнтэй, хүчтэй техник болохоо харуулсан агаар-усны Бе-200 онгоц. Нисдэг тэрэгийн техникийг Ка-52 тагнуулын нисдэг тэрэг болон байлдаан-тээврийн нисдэг тэрэг Ми-35М төлөөлөж байна» гэлээ.

Хятадын тэнгэрт, алга ташилтын аянган дор “Русские витязи” багийнхан уран жолоодлогын анхны нислэгээ сонирхууллаа. Тэд нийт найман нислэг төлөвлөөд байна. Оросын гарамгай нисэгчид Су-27 сөнөөгч онгоцоор уран жолоодлогын  нислэгийг чадварлаг харуулж байна.

Жухайгаас ирж байгаа мэдээгээр, дунд зайн зорчигч тээврийн “Сухой Суперджет 100” онгоцыг Хятад төдийгүй Лаос, Индонез улсууд ихэд сонирхож байна. Үзэсгэлэн 11-р сарын 18-нд хүртэл үргэлжилнэ.