НАТО Cyber Coalition (Кибер эвсэл) жил тутмын цэргийн сургуулиа явуулж эхлэв. Эвслийн гишүүд кибер дайны нөхцөлд явуулах харилцан ажиллагааг сургуулилж байна. Олон улс орон дайсанд бодит хохирол учруулж мэдэх кибер дайралтын төлөвлөгөөг боловсруулж байна. Кибер дайралтын олон улсын хор уршгийг урьдчилан харахын аргагүй байгаа нь тун аюултай. Түүнээс гадна ийм дайралтын бэлтгэлийг хянан шалгах буюу олон улсын гэрээ хэлэлцээрээр хязгаарлах боломж нөхцөл үгүй байна.

Цэргийн тоглоомын төлөвлөгөөгээр НАТО-гийн гишүүн Унгар, Эстони улсуудыг африкийн ямар нэг орны хакерууд дайрчээ. Компьютерийн вирусээр жагсаалтаас гаргасан цэргийн ачаа тээврийн нисэх онгоц унгарын нэгэн хот дээр унаж байна. Хожмын дайсан Эстоны дэд бүтцийн нэн чухал барилга байгууламжад кибер дайралт нэг зэрэг үйлдэнэ. НАТО дайсныг илрүүлж, бодит ба кибер орон зайд цогц хариу цохилт өгч байна.

НАТО-гоос кибер дайралтын хариуд арга хэмжээ авах төлөв шинжээчдийн гайхал төрүүлэв. Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев хэлэхдээ «НАТО хариуд кибер дайралт үйлдэхийг хүсвэл цаг хугацаа шаардагдана. Түргэн зохион байгуулах аргагүй. НАТО аюул учруулсан улсад цэргийн цохилт өгнө гэх нь инээд хүргэнэ. Учир нь кибер дайралтыг хааанаас ч тухайлбал серверээс зохион байгуулж мэднэ» гэв.

Тэргүүлэх улсуудаас кибер аюулгүй байдлын асуудалд буурьтай хандаж байна. Эдүгээ 20-30 улс кибер дайн хийх боломжтой гэж шинжээчид үнэлэв. Америкийн талаас Stuxnet вирусээр Ираны ураныг баяжуулах хурилдуурыг удирдах системийг эвдэж, жагсаалтаас гаргасан нь олон улсын хэмжээнд үйлдсэн амжилттай кибер дайралтын тод жишээ болов. Ираны компьютерийн сүлжээг удаа дараалан дайрсан Flame вирусыг дэлхийн хамтын нийгэмлэг бас мэднэ.

Гариг дэлхийн мэдээлэл зүй байлдааны өргөн талбар болсон шиг байна гэж цэргийн шинжээч Александр Гольц хэлээд «Миний бодоход орчин цагийн соёл иргэншил эмзэг байна. Юу гэвэл мэдээллийн технологи хөгжингүй орны хотын ус дамжуулах хоолой, замын хөдөлгөөнийг зохицуулах сүлжээнээс аваад АЦС, нисэх онгоцны харилцаа хүртэл бараг бүх нарийн үйл явцыг удирдаж байна. Энэ хүрээнд нэвтэрч үйл ажиллагааг нь тасалдуулж зогсоох нь хамгийн хүнд уршигтай болно. Миний бодоход одоо бид ийм зэвсэг дээр дөнгөж ажиллаж эхлэсэн» гэв.

Олон улсын хэлэлцээр л вирус боловсруулахыг цэргийнэхэнд хориглож, дэлхийн хожмын аюулыг ямар нэг аргаар арилгах боломж олгоно гэж вирусын эсрэг европын томоохон компанийг үндэслэн байгуулсан Евгенй Касперский үзэж байна. Гэвч улс орнууд кибер зэвсгийн тухай олон улсын хэлэлцээрийг уялдуулан зохицуулахдаа хожмын аюултай боловсруулалтад тавих төрийн хяналтыг иргэд мэдээлэл чөлөөтэй авч хэрэглэх явдлаас зааглах ёстой. Улс орнууд мэдээлэл чөлөөтэй авч хэрэглэх асуудалд өөр өөрөөр хандаж байгаа нь байлдааны вирусын хөтөлбөрийг зохиогчдыг тогтоон барих гэрээ байгуулахад саад болж байна. Дэлхий дахин аажмаар кибер орон зайнд баригдаж байна.