Microsoft компаний Windows болон Windows Live бүтээгдэхүүнүүдийг хариуцдаг байсан топ-менежер Стивен Синофски огцоров. Энэ тухай The New York Times сонин уламжилжээ. Синовски нь хамгийн сүүлийн системийн хувилбар Windows 8 гарснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа албан тушаалаасаа огцоров. Түүний огцорсны дараа Windows программын хангамж болон үүнтэй холбоотой хангамжийг тус компаний дэд ерөнхийлөгч Дули Ларсон-Грин хариуцах юм. Топ-менежерийн огцорсон шалтгааныг компани дээр тайлбар хийхгүй байна. Компаний удирдлага гаргасан мэдэгдэлдээ, Синовскийн компанид оруулсан хувь нэмэрт талархаж байгаагаа илэрхийлжээ. Синовски Microsoft компанид 1989 оноос ажилласан. Windows программыг боловсруулахын өмнө тэр Microsoft Office-ийн бүтээгдэхүүнүүд дээр ажиллаж байжээ.