Орос улс Жухай хотод нээгдсэн Airshow China 2012 үзэсгэлэнгийн хүрээнд гаргах бүтээлийнхээ цар хүрээгээр Хятад, АНУ-ын дараа орно. Манай орон байлдааны болон иргэний бас тусгай зориулалтат нисдэг техникээ дэлгэн тавих юм. Энэ нь оросын бүтээгдэхүүнийг азийн хэтийн төлөвтэй зах зээлд гаргахад тус дөхөм үзүүлнэ гэж зохион байгуулагчид нь үзэж байна. Эдүгээ Орос улс Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын зэвсгийн зах зээлд 21 хувь эзлэж байна. Оросын 30 үйлдвэр цэргийн 127 үзмэрийн талаар мэдээлэл олгож байна. «Оросын баатрууд» нисэх хүчний дээд зэргийн бүлэг үзэсгэлэнгийн үзүүлэн танилцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцоно. Дэлхийн 35 улсын 350 гаруй компани бараг 500 мянган ам метр талбай эзлэж байгаа үзэсгэлэнд оролцож байна.