Казахстан анх удаа НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүн боллоо.11-р сарын 12-нд Нью-Йоркод НҮБ-ын ЕА-ейн 67-р чуулганы хүрээнд тус зөвлөлийн шинэ гишүүдийг 2013-2015 онд сонгов. Нийт шинэ 18 улсыг НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд сонгожээ. Казахстан НҮБ-ын зөвлөлийн ажлыг идэвхтэй дэмжиж, хувь хуний эрх, эрх чөлөөг хамгаалах байгууллага механизмтэй хамтран ажиллаж байна. Казахстаны ГХ-ийн сайд Хүний эрхийн зөвлөлийн дээд хэмжээний чуулганд жил тутам оролцож байгааг тус улсын ГХЯ-ны хэвлэлийн алба тэмдэглэв.

2006 оны 3-р сарын 15-нд байгуулагдсан НҮБ-ын зөвлөл Хүний эрхийн комиссыг орлож, хүний эрхийг хамгаалах олон улсын тэргүүлэх байгууллага болсон юм. 47 улс зөвлөлийн гишүүн болоод байна. Зөвлөл НҮБ-ын гишүүн бүх улсад нээлттэй байна. Зөвлөлийн гишүүнийг НҮБ-ын ЕА-н гишүүдийн дийлэнх олонхийн саналаар гурван жилээр сонгодог.