Ираны цэргийн аж үйлдвэрийнхэн өөрсдөө зохион бүтээж үйлдвэрлэсэн хийт зөөлөвч бүхий байлдааны шинэ хөлөг онгоцоо нийт олонд үзүүлсэн тухай ираны Fars News агентлаг мэдээллээ. «Тондар» хэмээх хөлөг онгоц цэрэг-тээврийн зорилтыг биелүүлэх ба байлдааны ажиллагаа явуулах хоёр хувилбартай. «Тандарыг» пуужин, их буу, нисэгчгүй нисдэг багажаар зэвсэглэнэ. Ираны БХ-ын сайд Ахмад Вахид шинэ хөлөг онгоцыг үзүүлэх арга хэмжээнд байлцав. Сүүлийн жилүүдэд Иран зэвсгийн шинэ хэдэн системийг зохион бүтээх тал дээр ажиллаж, баллистик пуужин, нисэгчгүй нисдэг аппаратад гойд анхаарал тавьж байна.