Өнөөдөр 11-р сарын 13-нд Сайхан сэтгэлийг дэлхийн өдрийг тэмдэглэж байна. 1998 онд мөн өдөр сайхан сэтгэлийн төлөө дэлхийн хөдөлгөөний анхдугаар бага хурал нээлтээ хийжээ. Францын зураач Орель энэ өдрийн бэлэгдэлийн хувьд задгай зүрх зуржээ.Сайн үйл хүнийг зол жаргалтай болгодгийг японы ба америкийн сэтгэл зүйчдийн судлалын үр дүн нотлон харуулав. Өдөр тутмын тодорхой үйлээрээ хүмүүст талархал илэрхийлж, сайхан сэтгэлээр хандагсад бие сайн, өөдрөг үзэлтэй байдаг гэж эрдэмтэд үзэж байна. Сайхан сэтгэлтэй хүн ховорхон өвчилж, урт удаан насладаг гэж АНУ-ын Мичиганы их сургуулийн эрдэмтэд үзэж байна.