Япон Оросын худалдааны хорооны хоёр талын уулзалтыг 11-р сарын 20-нд Токиод хийх тухай өнөөдөр Токиод Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Японы ГХ-ийн сайд Гэмба, Оросын дэд ерөнхий сайд Игорь Шувалов нар хоёр орны хэлэлцээ хийх төлөөлөгчдийг тэргүүлнэ. Хоёр талын худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2011 онд урьд үзэгдээгүй хэмжээ 30,7 тэрбум долларт хүрсэн хийгээд цаашид өсөн нэмэгдэх боломжтой гэж Японы сайд тэмдэглэв. Оросын зах зээлд зохих байр эзлэхэд нь японы компаниудад тусламаар байна гэж Гэмба нэмж хэллээ. Оросын Алс Дорнод, Сибирьт Япон Оросын харилцан ажиллагааны боломжийг авч үзэх бодолтой байна гэж тэрээр тодруулан хэлжээ. Түүнчлэн хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх юм.