Сирийн цэрэг «Жебхат ан-Нусра» бүлгийн зэвсэгт гишүүдтэй ширүүн байлдаан явуулж, Маарат-Нааман хот орчмын Дасмаск-Алеппо засмал замыг ахин хяналтдаа авчээ.Мэдээллийн САНА агентлагийн уламжласнаар тусгай зориулалтат цэрэг нисдэг тэрэгүүдийн дэмжлэгээр стратегийн ач холбогдолтой даваан дээр орших Жиср-эш-Шугур хотын дүүрэгт хэдэн тосгоныг чөлөөлөв. Засгийн газрын цэрэг сөрөг хүчинд давшилсаар байна. Эрх баригчид түркийн хилээс 30 км зайтай орших чөлөөлөгдсэн тосгодод буцах зөвшөөрөл оршин суугчдад нь өгчээ.Сирийн БХЯ-ны төлөөлөгч Алеппогийн дшшрэгт Хандарат дахь Агаарын довтолгооноос хамгаалах баазыг эзлэсэн тухай арабын телевизийн сувгуудын мэдээллийг няцаав. Пуужингийн цэргийн анги салбар орших газрыг зэвсэгт этгээдшшд дайрсан. Гэвч сирийн цэргийн албан хаагчид дайралтыг няцаасан гэж тэрээр мэдээлжээ. Түүнээс гадна сирийн Цэргийн нисэх хүчин түркийн хил орчмын лалын зэвсэгт бүлгүүдийн хэдэн түшиц газрын эсрэг ажиллагаа явуулжээ.