Сирийн сөрөг хүчний шинэ эвслийг сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрч байна гэж өчигдөр Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл зарлан мэдээлэв.

Тус зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Абдуллатиф аз-Зайанийн өмнөөс тараасан албан мэдээнд энэ тухай өгүүлжээ. Урьд Катарын нийслэл Дохад хуралдсан сирийн сөрөг хүчний бага хурлаас удирдах шинэ байгууллага бий болгохоор шийдвэрлэжээ. Маоз аль-Хатибыг эвслийн удирдагч, нэрд гарсан өөрөөр сэтгэгч Риад Сейф, сөрөг хүчний идэвхтэн Сухаир аль-Аттаси хоёрыг түүний орглогчоор сонгожээ. Сирийн хэдэн сөрөг бүлгийг нэгтгэсэн шинэ эвсэл Сирийн өнөөгийн дэглэмийг түлхэн унагаах зорилго тавьж, ерөнхийлөгч Башар Асадын засгийн газартай ямар ч яриа хэлэлцээ хийхээс татгалзаж байна.

Асадыг огцруулахын төлөө тэмцэж байгаа АНУ, Их Британи, Франц, Германи болон арабын хэдэн улсаас Дохад хуралдсан бага хурлыг идэвхтэй дэмжив. Асадыг огцоруулах нь сирийн сөрөг зэвсэгт бүлгүүдийн тэмцлийг зогсоох зайлшгүй болзол хэмээн тэдгээр үзэж байна.

Катарт бага хурлаас байгуулсан Сирийн сөрөг хүчний шинэ эвсэл сирийн хямралыг яриа хэлэлцээ хийх замаар зохицуулахыг эрмэлзэх ёстой гэж Оросын ГХЯ мэдэгдэв. Иймэрхүү эвслийн гишүүд сирийн хүн ам л мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахыг үндэслэн үйл ажиллагаа явуулахад бэлэн байх эсэх нь Орос улсын хувьд гол шалгуур гэж өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ.