Өчигдөр Каирт Арабын орнуудын холбооны хуралдаанаар Сирийн хувьсгалын хүчний үндэсний эвслийг хууль ёсны байгуллагын хувьд хүлээн зөвшөөрөв. «Сирийн хувьсгалт хүчний үндэсний эвсэл бол Арабын орнуудын холбооноос харилцах хууль ёсны төлөөлөгч, гол тал юм» гэж өчигдөр Каирт тус холбооноос мэдэгдснийг РИА Новости агентлаг дурдав. Зөвлөлгөөнд оролцсон дийлэнх олонхи сайд Үндэсний эвслийг сирийн ард түмний албан ёсны төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхийн төлөө байгаагаа илэрхийлсэн гэж Катарын ерөнхий сайд шейх Хамад бен Жасем мэдэгджээ.

Үүний хамт Арабын орнуудын холбооны гишүүн хоёр улсын төлөөлөгчид өөр санаа бодолтой байгааг тэрээр тэмдэглвэ. Египетийн «Ан-Нил» телевизийн сувгийн мэдээлснээр Үндэсний зөвлөлийг сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх асуудлаар санал хураасан үед Ирак,Ливан, Алжир зэрэг гурван улс түдгэлзсэн байна. Шийдвэрийг дэмжихэд бүх гишүүн улсын санал шаардагдана. Иймээс үнэн чанартаа Арабын орнуудын холбоо дэлхийн хамтын нийгэмлэгт хандан шинэ эвслийг сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхийг зөвхөн уриалсан гэж егиептийн «Аль-Ахрам» сонинд бичжээ.

Ням гаригт эвслийн тэргүүнээр сонгогдсон Муаз-аль-Хатиб өнөө өглөө Каирт хуралдаж дууссан Арабын орнуудын холбооны онцгой зөвлөлгөөнд оролцов. Түүнчлэн НҮБ Ба Арабын орнуудын холбооны сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими оролцсон байна.

Сирийн эрх баригчид ба засгийн газрын эсрэг хүчний зэвсэгт сөргөлдөөн 2011 оны 3-р сараас үргэлжилж байна. Янз бүрийн мэдээ баримтуудаас харахад 20 мянгаас 30 мянга хүртэл хүн амь үрэгджээ. Гаднаас дэмжлэг авч байгаа зэвсэгт этгээдүүд эсэргүүцэл үзүүлж байна гэж Сирийн эрх баригчид мэдэгдэв.