Байлдааны гурван хөлөг онгоц үйлдвэрлэх асуудлаар Орос, Энэтхэг улсууд хэлэлцээр хийж байна. ОХУ-ын дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин, ОУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй зөвлөлдөөн хийх үеэрээ өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Оросын хөлөг онгоц үйлдвэрлэгчид 11-р сарын 9-нд Калининград хотод энэтхэгийн захиалагчиддаа шинэ харуулын хөлөг онгоцы нь хүлээлгэж өгсөн байна. ОХУ-д Энэтхэг улсад зориулж үйлдвэрлэж байгаа тав дахь хөлөг онгоц нь энэ юм. Энэтхэг улстай байгуулсан гэрээ нь калининградын хөлөг онгоцны үйлдвэрт зургаа дахь хөлгийг үйлдвэрлэхэд үйлчилж байгаа юм гэж Рогозин тодруулсан байна.