Сирийн эвлэршгүй сөрөг хүчнийг нэгтгэх их хурал Катар улсын нийслэл Доха хотод боллоо. Барууныхны болон аравын хаант улсуудын хүчтэй шахалтын дор сөрөг хүчнийхэн санал зөрөлдөөнөө эцсийн эцэст даван туулж, нэгдсэн зохион байгуулах байгууллага байгуулснаа зарлалаа. Сирийн сөрөг хүчний гадаадын ивээн тэтгэгчдийн төлөвлөгөөнд тодорхой өөрчлөлт орсныг дохагийн их хурлын дүн харуулж байна гэж шинжээч Виктор Надеин-Раевский үзэж байна.

Барак Обама ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Сири улсын талаар огцом алхамууд хийхээс аль бодохоор зайлсхийж байсан юм. Америкийн ерөнхийлөгчид эхний хугацааныхаа туршид хоёр дахь удаагаа сонгогдохын төлөө бүхнийг хийдэг юм. Харин хоёр дахь хугацаандаа түүхэнд бичигдэхийн төлөө тэмцдэг юм. Сонгуулийн хүлээснээс тайлагдсан ерөнхийлөгчийг америкийн шонхорууд Сири улсын эсрэг шийдвэртэй үйл ажиллагаа явуулахад түлхэж мэдэх юм. Жишээ нь, буферийн буюу завсарын бүс байгуулах юм уу, сирийн эвлэрэшгүй сөрөг хүчинд зэвсэг шууд нийлүүлэх зэрэг асуудлуудыг тавьж болох юм. НҮБ-ын АЗ дээрх ОУ, БНХАУ-ын байр суурь Барууныхан болон түүний холбоотнуудад шууд эзлэн түрэмгийлэх боломжийг гаргаж өгөхгүй байгаа юм. Вашингтон “гулсамтгай эзлэн түрэмгийлэл” гэгчийг эхлүүлхийг үгүйсгэж болохгүй юм.

Харин одоо сөрөг хүчнийхэн хэлбэр төдий нэгдсний дараа тэднийг барууныхан “сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгч” гэж хүлээн зөвшөөрөх улс төрийн учир шалтгаан бий болж байгаа юм. Энэ бүгд дээр сөрөг хүчнийхэн Түрк улстай хил залгаа сирийн нутаг дэвсгэр дээр хамгаалагдсан газар нутгийг эзлэж чадах юм бол барууныхан тийшээгээ зэвсэг болон цэргийн зөвлөхүүдийг бөөнөөр нь явуулах болно.Энэ нь нэг ёсны эзлэн түрэмгийлэл болох юм. Тэгэхдээ тэр бүхэн тийм ч амар биш. Санал асуулгын дүнгээс харахад түркийн ард түмний ихэнх нь Сири улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохын эсрэг байна. Түүнээс гадна Сири улсын эсрэг цэргийн ажиллагаанд Түрк улс оролцох нь арабын орнуудад Османы эзэнт гүрний үеийн бодлого эргэн ирж байгаа гэсэн сэтгэгдлийг төрүүлэх юм. Тэгсэн цагт Сири улсаас хальсан их түймэр газар авч мэднэ шүү дээ. Сири улсад болон түүний эргэн тойронд тооцохгүй байхын аргагүй нэгэн хүчин зүйл байгаа гэж тоймч Евгений Ермолаев ярьж байна.

Сири улсад сомалийн байдал давтагдахаас болгоомжилж байна гэж Лахдар Брахими саяханы өдрүүдэд мэдэгдлээ. Сомали улсад төрийн эрхийн төлөө Аль-Каидатай холбоотой “Аш-Шабаб” байгууллага тэмцэж байгааг бүгдээрээ сайн мэдэж байгаа. Сирийн мөргөлдөөн газар авах тусам хэт даврагч бүлэглэлүүд өөрийн байр сууриа бэхжүүлэх боломжтой болно гэж Англи улсын ГХЯ-ны сайд өөрийн зүгээс онцлон тэмдэглэсэн байна. Эвлэрэшгүй сөрөг хүчнийхний дунд хэт даврагсад аль хэдийнээ байр сууриа бэхжүүлхийн дээдээр бэхжүүлсэн гэж шинжээчид үзэж байна.

Сири улсад гадаадын дайнчид, лалын хэт даврагсад, жихадчууд байгаа нь сэтгэл зовоож байна гэж Сири улс дахь хүний эрхийн зөрчлийг мөрдөх НҮБ-ын комиссийн тэргүүн Паулу Пинейру саяхан мэдэгдсэн байна. Эдгээр этгээдүүд нь ардчилсан улс байгуулахын төлөө биш өөрсдийнхөө зорилтыг хэрэгжүүлхийн төлөө тэмцэнэ гэдгээс болгоомжилж байна гэж тэр хэлсэн байна. Хэрвээ түүний үгийг ОНХМХ-үүд зөв дамжуулсан бол зөвхөн энэ байдлыг бодит болохыг хүлээх үлдэж байх шиг байна. Жихадууд болон салафитууд хэзээ хаана ардчилсан улс байгуулахын төлөө тэмцэж байсан бэ? гэдэг асуулт л үлдэж байх шиг байна гэж тэр ярилаа.

Хэдий ийм байлаа ч гэсэн Сири улсад энгийн иргэд болон хүүхдүүд амь насаа алдаж байгаа алан хядах ажиллагаа үйлдэж байгааг НҮБ-ын АЗ дээр хэлэлцэх асуудалд Барууныхан муйхарлан саад хийсээр байна. Хоёр стандарттай ийм бодлого хэт даварагчид болон шинэ шинэ алан хядах ажиллагааг өөгшүүлж байна. Харни энэ нь Сири улсын хүчийг сулруулхын тулд Барууныхны төлж байгаа үнэ цэнэ бололтой.