ХКН-ын 18-р их хурлын төлөөлөгчид ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтаогийн илтгэлийг хэлэлцэхдээ, авилгатай тэмцэх тулгамдсан асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Нилээд их сонирхол татаж байгаа саналуудын дунд –түшмэдүүдийн болон тэдний ойрын төрөл төрөгсөдийн хөрөнгийн асуудал дээр хатуу хяналт тавих аж. “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Игорь Денисов Бээжингээс ийн дамжуулж байна.

Авилгатай холбоотой асуудлууд нь дан ганц намын их хурлын төлөөлөгчдийг түгшээж байгаа юм биш. Хүнд суртлын шунал тачааллыг чөдөрлөх шаардлагатай байгаа тухай интернет хэрэглэгчид бичиж байна. Интернет форумуудад болон микроблогуудад энэхүү сэдэв нь тэнцвэргүй ашиг орлогын тулгамдсан асуудлын нэгэн адил, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн байдал болон экологийн асуудлууд, эмнэлгийн үйлчилгээ, хүнсний аюулгүй байдлын адил өргөнөөр хэлэлцэгдэж байна. Ихэнхи хүмүүс эцсийн дүнд тэдний хувийн тав тухтай байдал нь улс орны тогтвортой байдлын хөгжлийн нэгэн адил шалтгаалж байгаа төдийгүй, дараагийн үеийн удирдагчид “цэвэр засгийн газар” байгуулах уриаг хэрэгжүүлж чадах эсэхээс шалтгаалах болно гэж ойлгож байна.

Энэхүү зорилгод хэрхэн хүзрч болох тухай янз бүрийн санал бодол гарч байна. Хэн нэгэн нь хэлмэгдэлтийн аргуудаар л авилгыг ялж болно гэж үзэж байхад, бусад нь эсрэгээр хатуу чанга дэглэм нь авилгын урсгалыг зогсоож чадахгүй гэж үзэж байна. Ихэнхи хүмүүс авилга боломжгүй, ашиггүй улстөр, эдийн засгийн механизмуудыг байгуулах шаардлагатай байгааг ярьж байна. Тухайлбал, Ху Цзиньтаогийн илтгэлд орсон “бүх шатны удирдагчид, ялангуяа, дээд салааны хүмүүс өөрсдийн төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүсээ хөнгөлтүүд ашиглахгүй, хатуу хүмүүжүүлж, хянаж байх хэрэгтэй байна” гэсэн санал хүмүүсийн дунд сайшаагдаад байна.

Түшмэдүүдийн үйл ажиллагааг хатуу хяналтанд оруулахыг дэмжиж тус их хурлын Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга буюу ирээдүйн ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хороонд болзошгүй нэр дэвшигч Юй Чжэншэн ярьсан юм. Тэр өөрөөсөө, өөрийн гэр бүлийнхнээс эхлэхэд бэлэн гэв.

Би хэрхэн яаж хянадаг вэ? Миний эхнэр бүх албан тушаалаасаа бүр явсан. Өөрөөр хэлбэл, тэр ямарч албан тушаалгүй, тэр ямарч ажлыг давхар эрхэлдэггүй. Тэр юу ч үгүй. Тиймээс түүнийгээ би нарийн хянах хэрэггүй болж байна. Миний хүү өөрийн эрхэлсэн ажилтай, тэр эрч хүчтэй, маш их ажилладаг. Гэвч би түүнд: чи Шанхайд ажил үүрэг явуулж болохгүй, миний холбоотой шанхайн байгууллагуудтай, миний удирдлаган дор ажилладаг газруудтай болон шанхайн түшмэлүүдтэй чи ямарч харьцаанд орж болохгүй гэж хэлсэн.

Юй Чжэншэний мэдэгдэж байгаагаар, хэрэв ТХ шийдвэр гаргавал тэр өөрийн хөрөнгийн тухай бүх мэдүүлгийг гаргахад бэлэн байгаа аж. Гэтэл хятадын тэр бүр түшмэлүүд, тухайлбал, доод болон өндөр түвшингийн түшмэлүүд өөрсдийн орлогын мэдүүлгийг ийм нэг хөнгөхөн өгчихийг хүсэхгүй байгаа нь лавтай. Олон шинжээчдийн үзэж байгаагаар, тус улсын хуулийн дагуу одоогийн төрийн албан хаагчдын хөрөнгийн мэдүүлгийг нийтэд нээлттэй болговол үүнд маш их эмзэглэж мэдэх байна.

Төрийн захиргааны хүрээлэнгийн профессор Ван Юйкайгийн ярьж байгаагаар, “хэрэв нийтийн хүртээл болгохгүй юм бол түшмэдүүдэд дарамт үзүүлэх боломжгүй “гэжээ. Эдгээр нь урьдын адил олон нийтийн хяналтаас хаалттай байх юм бол, уг арга хэмжээнүүд нь чухамдаа хоосон нэр төдий болж мэднэ. Тэгвэл энэ нь Хятадын улс төрийн системийг илүү нээлттэй болгох асуудлыг хөндөж байгаа хэрэг.

Үүнд үл итгэгч шинжээчид “цэвэр засгийн газрын” үр ашигтай системийг байгуулахад дор хаяж арван жил шаардагдана гэж үзэж байна. Өмнөх туршлага гэрчилж байгаагаар, Хятадад шинэчлэл хийхэд арван жил шаардагддаг аж. Гэхдээ аливаа саатал, ялангуяа, хуучин нийгэм рүү эргэж буцах нь нийгэмд сөрөг үр дагавар авчирна. Авилга, хээл хахуулийн тэмцэл нь дээд цэгтээ хүрсэн хятад олон иргэд шинэ удирдагчид ирж буйг, засгийн дэд бүтцэд шийдвэртэй шинэчлэл хийнэ гэж найдаж байна.