Катарт болсон сирийн сөрөг хүчнийхний бага хурал дээр дахин байгуулагдсан нэгдсэн байгуулага- Сирийн хувьсгалын үндэсний эвслийн тэргүүнээр Моаз аль-Хатиб сонгогджээ. Америкийн телевизийн “Си-Эн–Эн” компаний уламжилснаар, катарын нийслэл Дохад ням гаригт уг шийдвэрийг гаргасан аж. Моаз аль-Хатибагийн орлогчуудаар өмнө нэрд гарсан урвагч Риад Сейф болон сөрөг хүчний идэвхтэй тэмцэгч Сухаир аль-Аттаси нарыг томилжээ. Аль-Хатиб нь дамаскийн сүмийн хамба лам бөгөөд засгийн газрын эсрэг тэмцэлд уриалж байсны улмаас нэг бус удаа баривчлагдаж байсан аж. 2012 онд тэр Сирээс Египтэд оргон иржээ. Сирийн хувьсгалын үндэсний эвсэл нь сирийн сөрөг хүчний нилээд хэдэн бүлгэмүүдийг нэгтгэдэг төдийгүй одоогийн Сирийн дэглэмийг утсгах зорилтыг тавьж байна. Эвсэл нь ерөнхийлөгч Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай аливаа яриа хэлцэл хийхээс татгалзаж буй юм. Ирж байгаа мэдээгээр, шинэ бүтцийг засгийн газрын чадавхитай шилжилтийн үе мэтээр үзэж байгаа аж. Дохагийн бага хурлыг АНУ, Их Британь, Франц болон Герман улс болон арабын нилээдулс орон дэмжиж байгаа аж. Тэд сирийн зэвсэгт сөрөг хүчнийхний тэмцлийг зогсооход болон тус улсын байдлыг намжаахад ерөнхийлөгч Асадыг огцруулах нь чухал гэж шаардаж байна.

ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үүнтэй холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ, “Гадаадын ивээн тэтгэгчдийн тус улсын сөрөг хүчнийхнийг нэгтгэх асуудлаар гаргаж байгаа чармайлтууд нь үргэлжлэх байх гэж бодож байна. Бид энэ процессд нөлөөлөхийг чармайж байна. Эдгээр арга хэмжээнүүдэд бид оролцохгүй /ялангуяа Дохагийн бага хуралд/. Гэхдээ бид оролцогчидтой тусгайлан уулзана. Дашрамд хэлэхэд, Орос улсад Үндэсний зохицуулалтын хорооны /ҮЗХ/ төлөөлөгчид ээлжит айлчлалаа хийнэ” гэв. ҮЗХ болон сирийн сөрөг хүчнийхний хөдөлгөөний нөлөө бүхий нилээд хэдэн хөдөлгөөнүүд Дохад болсон бага хуралд оролцохоос татгалзсан.