Афганистан болон АНУ-ын хоорондын аюулгүй байдлын тухай гэрээний асуудлаар хийх яриа хэлэлцээр 11-р сарын 14-нд эхлэнэ. Энэ тухай өнгөрсөн ням гаригт Кабулд Афганистаны ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн Джанан Мусазай мэдээлэл хийв. 5-р сарын эхээр АНУ-ын болон Афганистаны ерөнхийлөгчид Барак Обама болон Хамид Карзай нар хоёр улсын хооронд урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнээс бас нэгэн гэрээ үүдэлтэй бөгөөд дипломат хүрээнд илүүтэй нэрд гарсан үүнийг “цэргийн тухай протокол” гэдэг. Чухамдаа энэхүү гэрээгээр Исламын БНУ-ыг гадаадын цэргийн эсвэл орхиж гарах 2014 оноос хойш Афганистан дахь америкийн цэргүүдийн асуудал зохиоцуулагдах аж.