Оросын хэсэг байцаагчид нээлттэй тэнгэр олон улсын гэрээний хүрээнд 11-р сарын 12-16 ны өдрүүдэд АН-30Б онгоцоор Түрк улсын нутаг дээр нислэг хийнэ. Нислэг түркийн “Эскишехир” онгоцны буудлаас өмнө тохиролцсон чиглэлийн дагуу хийгдэнэ. Дээд хэмжээний холын зай нь 1500 км байна гэж “Интерфакс” даваа гаригт ОХУ-ын БХЯ-ны хэвлэлийн албаныг иш татан уламжилжээ. Онгоцны бүхээгт оросын мэргэжилтэнүүдийн хамт тэдний түрк мэргэжил нэгтэнүүд хамтран ажиглалтын төхөөрөмжийн ашиглалтыг хянах юм. “2012 онд Орос улсын төлөөлөгчдийн гэрээний гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээр гучин тав дахь удаагийн ажиглалтын нислэгийг хийнэ” гэж ОХУ-ын БХЯ-ны мэдээлэлд дурджээ.