ОХУ-ын БХЯ-ны тэргүүн Сергей Шойгу 11-р сарын 20-22-ны өдрүүдэд БНХАУ-ын албан ёсны айлчлал хийнэ гэж “Интерфакс агентлаг тус яамны мэдээллийг иш татан уламжлав. Яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ирина Ковальчук сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Шойгу орос-хятадын засгийн газрын хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны комиссын 17-дахь хамтарсан хуралдаанд оролцох аж. Тэбээр хэлэхдээ, комиссийн хуралдааны явцад Орос болон Хятадын цэрэг-техникийн хамтын ажиллагааг дүгнэхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн тус комисс нь энэ салбарын хамтын ажиллагаа болон харилцан ажиллагааг цаашид хөгжүүлэхэд нэн шаардлагатай тэргүүн зорилтуудыг тодорхойлно. Нөгөөтэйгүүр, Орос улс мягмар гаригт БНХАУ-ын өмнөд хэсгийн Чжухайд нээгдэх “Airshow China-2012” Олон улсын онгоц- сансрын үзэсгэлэнд идэвхитэй оролцохоор төлөвлөж байна. Үзэсгэлэнд оросын 20 орчим үйлдвэрийн байгууллагууд оролцох юм. Энэ тухай орсоын төлөөлөгчдийн тэргүүн Холбооны улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны орлогч захирал Константин Бирвлин “Интерфакс” агентлагт ярьлаа. Орос улс үзэсгэлэнд хятадын болон бусад орнуудын түншүүдийн сонирхолыг татаж болох 100 гаруй цэргийн болон цэргийн тэхникийн загваруудаар оролцоно. Оросын үзмэрүүдэд онгоцнууд болон цэргийн нисдэг тэргүүдийн тухай мэдээллүүдийг дэлгэн харуулах юм. Түүнчлэн, үзэсгэлэнд Орос улсад үйлдвэрлэж болох онгоцны хөдөлгүүрүүд, тухайлбал, хятадын олон зорилтот J-10 сөнөөгчид тусгайлан бүтээсэн авиахөдөлгүүр АЛ-31 ФН байна.