БНХАУ-ын дарга Ху Цзиньтао ХКН-ын 18-р их хурлын дараа Коммунист Намын ТХ-ны Цэргийн зөвлөлийн тэргүүний албан тушаалаас огцрох төлөвтэй байна. Чухамдаа тэр тус улсын дээд командлагчийн албан тушаалыг өөрийн үйл хэргийг залгамжлагчтд шилжүүлэх болно гэж даваа гаригт гонконгийн South China Morning Post сонинд бичжээ. 11-р сарын 8 эхэлсэн хурал ХКН-ын 18-р их хурал Хятадын одоогийг удирдлагыг сольж, 14-нд ажлаа дуусгах ёстой гэжээ. Ху Цзиньтаогийн удирдах албан тушаалын залгамж халааг одоогийн БНХАУ-ын дэд дарга Си Цзиньпин авах төлөвтэй байна. Хурал дуусахад тэр ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдоно. Засгийн эрхийг хятадын удирдагчдын шинэ залгамж үед шилжүүлэх эцсийн процедур 2013 оны 3-р сард болох Бүххятадын ардын хурлын төлөөлөгчдийн хурлын чуулган дээр өндөрлөх юм. “Ху Цзиньтаогийн хувьд бол: тэр өөрийн үеийнхэнд төдийгүй Цзян Цзэминь болон бусад тэтгэвэрийн насны мөртлөө, өөрсдийн нөлөөг удтал ашиглахыг хүсэгч “хөгшчүүлд” үлгэр дууриал үзүүлж огцорох болно гэж бээжингийн шинжээч Чэнь Цзыминий хэлснийг хэвлэл иш татжээ. Түүний дүгнэж байгаагаар, “Ху хэзээ ч өөрийн байр суурийг хамгаалахын төлөө улайран түрэмгийлж байгаагүй“ ажээ. Түүний энэхүү бодлыг хятадын түүхч Жан Лифань хуваалцаж байгаа бөгөөд, тэрбээр Ху Цзиньтао нь өнгөрсөн арван жилд “ядарсан” ба “өөртөө амгалан тайван чөлөөнд гарах” нөхцөлийг хангахыг хүсч байгаа гэжээ.