2012 оны 3 улиралд Японы эдийн засаг өнгөрсөн жилийн хүчтэй газар хөдлөлтөөс хойш эрс буурчээ. Сайд нарын кабинетын гаргасан урьдчилсан мэдээний дагуу Японы ДНБ өнгөрсөн 4-6 саруудтай харьцуулахад 0,9 % буурсан гэж Bloomberg агентлаг уламжилжээ. Агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид улирал тус бүр 0,9 % үзүүлэлтээр буурах буюу нийтдээ 3,4 % буурна гэж таамаглаж байжээ. Саяхан хүртэл тус улсын засгийн газар урьдын адил жилд ДНБ-нийг 2 % өсгөхөөр тооцоолж байсан. Гурван улирлын хугацаанд анх удаагаа 7-9 саруудад уналт ажиглагджээ. Түүнчлэн шинжээчид японы эдийн засаг нь урьдын адил эрс уналтанд орохгуй ч, 10-12 дугаар саруудад буурна гэж үзэж байгаа аж. Дунджаар уналт - 0,4 % байна. Эцэст нь, 2008 оноос хойш гуравдахь удаагаа үйлдвэрлэлийн уналттай тулгарч магадгүй болоод байна. Японы ДНБ-ний нийт хэмжээ 1993 оны доод хэмжээтэй ойролцоо байгаа юм.