Катар улсын шашны зүтгэлтэн Юсуф Кардави ОУ-ыг “лалын шашинтнуудын дайсан” гэж мэдэгдсэн нь оросын сая сая лалын шашинтнуудын эсрэг хэлсэн үг гэж Чеченийн БН улсын тэргүүн Рамзан Кадыров үзэж байна. “Кардави хэлсэн үгээ сайтар тунгаан бодож, алдаагаа засна гэдэгт тэд итгэж байна гэж” Чеченийн БН улсын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэлийн албаны албан ёсны мэдэгдэлд өгүүлсэн байна. Жил бүр хэдэн зуун сүм хийд зориулан босгож байгаа 30 сая лалын шашинтнууд ОУ-д амьдран суугаа гэдгийг Кадыров сануулсан байна. ОУ-ын иргэд чөлөөтэй шашин шүтэх эрхийг Үндсэн хууль баталгаажуулж байгаа гэж Кадыров онцлон тэмдэглэсэн байна. 86 настай лам Кардави нь египетийн “Лалын ахан дүүс” бүлгийн оюун санааны тэргүүнүүдийн нэг юм.