Владивосток хотод барьж байсан Худалдааны төвийн байшингийн дээвэр нурж хоёр хүн хэлмэгдсэн учир шалтгааныг Мөрдөн байцаах хорооны мөрдөн байцаагчид мөрдөж байна. Приморийн Мөрдөн байцаах хорооны удирдах газрын ахлах туслах Аврора Римская “РИА Новости” агентлагт ингэж мэдээлсэн байна. Энэ явдал бямба гаригт орон нутгийн цагаар 21.45 минутад болсон гэж урьд нь мэдээлж байсан юм. Энэ барилга дээр 8 хүн ажиллаж байснаас БНАСАУ-ын хоёр иргэн нурангид дарагдсан ба дараа нь эмнэлэгт хүргэсэн байна. Мөрдөн байцаагчид нуралт болсон шалтгааныг тодруулан мөрдөн байцаалтын өмнөх шалгалтыг явуулж байгаа ба барьж буй барилга дээр хөдөлмөр хамгаалалт болон техникийн аюулгүй байдлыг хэрхэн мөрдөж байсныг бас шалгаж байна гэж Римская ярьсан байна.