ОУ-ын өмнөд нутгийн Донын Ростов хотын нисэх онгоцны буудалд буух үед нь зорчигч тээврийн онгоцны нисгэгчийг лазераар нүдий нь гялбуулсан байна. Энэ мэдээлэлийг орон нутгийн хууль сахиулах байгууллагууд тараажээ. Нүдий нь сохлох шахам гялбуулсан ч гэлээ хөлгийн багынхан онгоцоо амжилттай газардуулж чадсан байна. Онгоц руу лазер чиглүүлэн тусгасан этгээдүүдийг хайж байна. Сүүлийн хоёр жилд ОУ-д нисэгчдийн нүдийг лазераар гялбуулсан явдал хэдэн арван удаа гарсан байна. Жишээ нь, 2011 онд Донын Ростов хотын нисэх буудалд 6 удаа ийм үйл явдал болсон байна.