Зөвхөн ОУ-ын хэрэглээнд зориулж жил бүр 30 тонн афганы героин оруулж байна гэж Мансууруулах бодист хяналт тавих холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдээлсэн байна. ОУ нь сэтгэцэд нөлөөлөх бодисыг Европ руу дамжуулдаг газар биш гэж тэрээр тэмдэглэсэн байна. Харин ЕХ-ноос ОУ-д синтетик мансууруулах бодис оруулж байгаа гэж тэр нэмж хэллээ. Манай улс Казахстан улстай хилээ бэхжүүлэх шаардлагатай байна. Мөн Төв Азиас гаралтай хүмүүсийг ОУ-д оруулахдаа дотоодын баримт бичгээр биш зөвхөн гадаад паспортоор оруулахыг зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бүс нутгаас ирж байгаа олон цагаачид мансууруулах бодисны зөөгчид юм гэж тэр онцлон тэмдэглэсэн юм.