Америкийн Apple компани Швейцарийн холбооны төмөр замын фирмийн дизайныг ашигласныхаа төлөө 21 сая доллар төллөө. iPad планшетын шинэ операцийн системд “Цаг” байрлуулснаас болж 9-р сард шуугиан дэгдсэн юм. Apple компанийн төхөөрөмж дээрх цагны нүүр нь Швейцарь улсын бүх галт тэрэгний буудал дээр байдаг цагнуудын нүүртэй маш төстэй байжээ. 1944 онд бодож олсон энэ цагны хэлбэр нь тус улсын билиг тэмдэг болсон билээ.