Лорд Алистер Макэлпайныг 1980-аад оны үед бага насны хүүхдүүдийг бэлгийн харьцаанд уруу татах хэрэгт оролцож байсан гэж тус компани сэжиглэн андуу мэдээлэл тараасны дараа Британийн Би-Би-Си телерадио компанийн ерөнхий захирал Жорж Энуистл өөрөө огцорлоо. Урьд шөнө Би-би-сигийн вэб хуудсан дээр ингэж мэдээлсэн байна. “Эрх мэдлээсээ сайн дураа татгалзах нь хамгийн шудрага зүйл болно гэж би үзэж байна гэж” сэтгүүлч мэдэгдсэн байна. Энуистлийг 2012 оны 9-р сарын 17-нд Би-би-си компанийн ерөнхий захиралаар сонгосон юм. Энэ компанийн түүхэнд томд орох шуугиан болсны улмаас тэрээр албан тушаалаа хашиж эхэлснээсээ хойш 54 хоногийн дараа огцорлоо.