Мьянма улсад болсон 6,6 баалын хүчтэй газар хөдлөлтөөс болж 13-аас цөөнгүй хүн амь насаа алджээ. Ассошиэйтед Пресс агентлаг энэ тухай мэдээлсэн байна. Урьдчилсан мэдээгээр, Шуэбо хотод барьж байсан гүүр нурсны улмаас хүмүүс амь насаа алдсан бололтой. Шуэбо хотоос 56 километрт орон нутгийн цагаар өглөөний 07.42 минутад газар дор түлхэлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь 10 километрийн гүнд байжээ. Таиланд улсын нийслэл Бангкок хотын өндөр байшингийн дээд давхарт амьдардаг хүмүүс газар хөдлөлтийг мэдэрсэн байна.