Газын зурвасын хил орчимд израилийн цэргийхэн палестины таван дайнчийг устгаж 30 орчмы нь шархдуулсан байна. Энэ мөргөлдөөнийг нүдээрээ харсан хүмүүс энэ тухай мэдээлжээ. Хэт даврагсад израилийн эргүүлийн хуягт машиныг танк эсэргүүцэгч пуужингаар буудсан ба тэр нь тэр дороо шатсан гэж нүдээрээ харсан хүмүүс ярьсан байна. Израилийн цэргийхэн хариуд нь танкаар болон пулеметоор гал нээсэн байна. Үүнээс гадна явган цэргүүдэд туслахаар байлдааны нисдэг тэргүүд нисэж ирсэн байна. Израиль улсын Батлан хамгаалах армийн хэвлэлийн алба болсон явдлын талаар тайлбар хийгээгүй байна.