Барак Обама бүх таамгууд үнэн гэдгийг харуулж АНУ-ын ерөнхийлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдлоо. Тэр тусмаа тэрээр өнгөрсөн зууны 20-иод онуудын Агуу их хямралын үеэс хойш нэг ч ерөнхийлөгчийн хийж чадаагүй зүйлийг хийж чадлаа. Эдийн засгийн хямралтай, ажилгүйдлийн түвшин бараг 8%-тай байгаа нөхцөлд тэр дахин сонгогдож чадлаа.

Ер нь ерөнхийлөгчид “өөрийн хоёр дахь алба хашилтаа”нэгдэхээсээ илүү зоригтой явуулдаг юм. Харин Цагаан ордонд гуравдах удаагаа суух хувь тавилан байхгүй учир зүгээр л чөлөөөтэй байж болно. Обамагийн гар нь хүлээтэй байгаа нь маш харамсалтай. Учир нь доод танхимын хяналтыг бүгд найрамдахчууд дахиад авсан юм. Ардчилагчид сенатад 53 суудалтай байгаа нь үнэхээр бага тоо юм.

Обамагийн сонгуулийн өмнөх кампанит ажлын багын нэг гишүүний хэлснээр түүнийг одоо “толгойны болон шүдний хурц өвдөлттэй” адилхан зүйл хүлээж байна. Обамагийн хамгийн гол асуудал бол Америк улсыг “санхүүгийн ангал” буюу fiscal cliff-т унагахгүй байх явдал юм. Ирэх оны 1-р сарын 1-нээс эхлэн АНУ-д татварын хөнгөлөлтийн үйл ажиллагаа зогсох юм.

Татварын дарамтыг багасгах, эдийн засагт санхүүгийн хямралыг даван туулахад нь туслах зорилгоор Конгресс энэ шийдвэрийг гаргасан байсан юм. Нэгдүгээр сараас эхлэн улсын зарлагыг заавал багасгах шаардлагатай болж байна. Хэрвээ нэгдүгээр сараас өмнө ямар нэгэн шийдвэр гарахгүй бол ажилгүйдэл 9%-д хүрч Америк улс дахиад эдийн засгийн уналтад орно гэж Конгрессийн төсвийн удирдлага анхааруулж байна.

Энэ нь зөвхөн америкийн асуудал гэж тооцож байгаа хүмүүс маш том эндүүрч байгаа юм. АНУ бүх дэлхийг өөрийнхөө хойноос татан унагах болно. Үүнээс гадна Обама өөрийн танхимынхаа бүтцийг нилээд өөрчлөх шаардлагатай болж байна. Энэ тахимаас шинэ оны эхэнд төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон гарна. Мөн Сангийн сайд Тимоти Гейтнер, батлан хамгаалахын сайд Леон Панетта нар танхимаас гарна. Эдгээр нь гол гол албан тушаалтнууд юм.

Хиллари Клинтоныг АН-ын сенатч Жон Керри, НҮБ-ын дэргэд суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райс нарын нэг нь солих юм. Сьюзан Райс АНУ-ын шинэ төрийн нарийн бичгийн дарга болох нь ОУ-ын хувьд тийм ч сайн хувилбар биш гэж оросын Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Дмитрий Суслов үзэж байна.

Сьюзан Райс АНУ-ын Ойрхи Дорнодод явуулж байгаа эзлэн түрэмгийлэх бодлогыг идэвхитэй дэмждэг учраас орос, америкийн харилцааны хувьд авч үзвэл тийм ч сайн сонголт биш юм. “Арабын хаврын” талаас авч үзвэл тэрээр ОУ-ын гол эсэргүүцэгч нь байсан юм. НҮБ-ын АЗ дээр Сири улсын асуудлаар ч мөн адил. Тэрээр ОУ-д дургүй бөгөөд асуудалд хэтэрхий сэтгэлийн хөдлөлөөр ханддаг юм гэж тэр ярилаа.

Хиллари зүгээр ч буугаагүй гэж ярьж байна. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлхээр тэрээр бэлтгэж байгаа юм байна. Дэлхий дахины байдал маш хэцүү байгаа учир Обама сэтгэл эмзэглүүлсэн олон шийдвэр гаргахаас өөр аргагүй болно. Түүний нэрийг энэ эмзэг асуудлуудад орооцолдуулхыг Хиллари огтхон ч хүсэхгүй байгаа бололтой.