Өнгөрч буй долоо хоногт ОУ-ын БХЯ-нд өргөн хэмжээний боловсон хүчний өөрчлөлт боллоо. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ байгууллагын тэргүүн Анатолий Сердюковыг албан тушаалаас нь чөлөөлж, Москва мужийн амбан захирагч асан Сергей Шойгуг түүний оронд томиллоо.

Сердюковын дараа Жанжин штабын дарга Николай Макаров албан тушаалаасаа саллаа. Зохион байгуулах болон штабын маш их туршлагатай хурандаа генерал Валерий Герасимов түүний албыг авлаа. Оросын армид үйлчилдэг байсан “Оборонсервис” байгууллагатай холбоотой авилга хээл хахуулийн шуугиан дэгдсэн нь дарга нарыг албан тушаалаас нь огцруулах үндсэн шалтгаан болсон байна.

БХЯ-ны сайдыг огцруулсан явдал ЗХ-ний болон олонхи шинжээчдийн хувьд гэнэтийн явдал боллоо. Анатолий Сердюков бол цэргийн байгууллагуудыг өөрчлөн шинэчлэх тааламжтай бус, хариуцлагатай зорилтыг шийдвэрлэж байсан төр засгийн дээд давхрагын “халдашгүй эрхт” гишүүдийн нэг байсан юм. Харин төрийн тэргүүн хамгийн эрс арга хэмжээнүүдийг авхад бэлэн байна гэдгээ харууллаа. 2020 он хүртэл ЗХ-нийг өөрчлөн шинэчлэхэд зориулж улсаас гаргах 23 триллион рубль буюу 700 тэрбум орчим доллар ээлж дугараагаа хүлээж байгаа гэдгийг сануулья.

Цэргийн зориулалтай үл хөдлөх хөрөнгийг маш хямд үнээр зарж улсад тэрбум рублийн хохирол учруулсан “Оборонсервис” байгууллагын удирдлагуудтай холбоотой хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэсний зайлшгүй үргэлжлэл нь сайдыг огцруулах явдал боллоо. “Энэ яамны эргэн тойронд үүссэн байдлыг харгалзан үзээд бодит мөрдөн байцаалт явуулах нөхцлийг бүрдүүлхийн тулд” сайдыг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг Путин гаргасан юм.

Улс төрийн технологийн төвийн дэд ерөнхийлөгч Алексей Макаркин үүнтэй холбогдуулан мэдэгдэхдээ, урьдах баг нь хэд хэдэн алдаа гаргасан ба үүнээс болж боловсон хүчний “сэгсрэлт” хийх болсон гэлээ.Тэдний явуулж байсан өөрчлөлт шинэчлэлт нь генералуудын үнэмлэхгүй олны хариуцаж байсан цэргийн нэгдлийн зүгээс маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах таамагтай байсан нь гол асуудал байсан юм. Харин БХЯ цаашид хоёрдмол бодлого явуулах байх гэж би бодож байна.

Нэг талаас нэр хүндийн асуудалд нилээд өөрчлөлт орох бол уу. Арми, цэргийн албан хаагчид, цэргийн түүх, уламжлал, манай десантчид, суворовын болон нахимовын сургуулийн сонсогчид ёслолын парадад оролцох зэрэгт хүндэтгэлтэй хандахыг шинэ удирдлага онцлох болно. Нөгөө талаас нь авч үзвэл өөрчлөлт шинэчлэлтийг үндсээр нь өөрчлөх ямар нэгэн алхам хийнэ гэдэгт би эргэлзэж байна. Өөрчлөлт шинэчлэлт үлдэх боловч арми хүлээж авч болохуйц шинэ хэлбэрээр явагдах байх гэж тэр ярилаа.

Армийг дахин зэвсэглэх өргөн хэмжээний төлөвлөгөө болон улсын батлан хамгаалахын захиалгын гүйцэтгэлийг хангах, ЗХ-ний эрчимтэй хөгжилд зориулсан эерэг бүхнийг үргэлжлүүлж чадах хүн БХЯ-ны шинэ сайд болох ёстой гэж ерөнхийлөгч, Сергей Шойгуд хандан хэлсэн байна. Шинэ сайд өмнөх сайдынхаа алдааг засаж, улс орны өмнө тулгараад байгаа аюул заналд шинэ мониторнг явуулах шаардлагатай болоод байна. Маш их “зовууртай” байгаа ЗХ-ний өөрчлөлт шинэчлэлтийг дуусгах нь ОУ-д амин чухал болоод байна.