Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко Өмнөд Солонгос улсад хийх албан ёсны айлчлалаа бямба гаригт эхлэсэн ба хоёр талын хамтын ажиллагаа болон парламент хоорондын холбоо харилцааны хөгжлийн тухай асуудлуудыг хэлэлцэх болно. Энэ албан ёсны айлчлал 11-р сарын 13 хүртэл үргэлжилнэ гэж Холбооны зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Матвиенко тэргүүтэй оросын парламентын дээд танхимын төлөөлөгчид БН Солонгос улсын Үндэсний хурал дээр “парламент хоорондын яриа хэлэлцээг идэвхижүүлэх асуудал болон Орос, Өмнөд Солонгос улсуудын хамтын ажиллагааг бүхэлд нь сайжруулах арга замын тухай” хэлэлцээр хийх болно. Мөн тус улсын удирдлагуудтай уулзах юм байна. Матвиенко Өмнөд Солонгос улсын инновацийн нөөц бололцоотой танилцах ёстой бөгөөд өмнөд солонгосын “Корё” их сургуулийн багш, оюутнуудтай уулзах юм. Валентина Матвиенко Өмнөд Солонгос улсад хийж байгаа албан ёсны айлчлалаа дуусгаад Вьетнам улсыг зорих юм.