ОУ-тай зэвсэг нийлүүлэх талаар хийсэн 4,2 тэрбум долларын гэрээг хүчингүй болгосон гэсэн мэдээг Ирак улсын БХЯ няцаасан байна. Гэрээг хэн ч өөрчлөөгүй гэж БХЯ-ны тэргүүн Саадун ад-Дулейми Багдадад хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Нилээд ашигтай саналыг сонгож авахын тулд одоо гэрээний үнийг багасгах тухай хэлэлцээр хийж байгаа гэж тэр хэлсэн байна. Бид сарын дотор “гэрээг бүрэн дуусгах ёстой” гэж сайд тодруулсан байна. ОНХМХ-үүдэд дэгдээсэн шуугиан нь Ирак улсыг зэвсгийн гэрээ хэлэлцээгүй болгох гэсэн хорон санаа гэж ад-Дулейми мэдэгдсэн байна. Энэ гэрээг байгуулах үед авилга л хээл хахуулийн хэрэг үйлдсэн байж магадгүй гэсэн сэжигээр Багдад ОУ-тай хийсэн гэрээг хүчингүй болгосон гэсэн мэдээлэл бямба гаригт цацагдсан юм. Тус улсын ерөнхий сайд Нури аль-Малики 10-р сард ОУ-д айлчлах үеэр энэ гэрээг байгуулсан юм.