АНУ ПДХ дэлхийн системээ цаашид байгуулж, Оросын эл асуудлаархи байр суурийг огт тоомсорлохгүй байна гэж ОХУ-ын БХ-ын дэд сайд Анатолий Антонов тэмдэглэв. Эл асуудлын шийдвэр мухардмал байдалд орсон шиг байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиос хойш хоёр өдөр өнгөрсний дараа ийнхүү мэдэгджээ. Шинжээчид хоёр орны цаашдын харилцааг өөр өөрөөр үунэлж байгаа боловч эдгээр харилцаны хөгжлийн аль ч чиглэлд америкийн ПДХ бамбай саад болно гэж санал нэгтэй үзэж байна.

АНУ-д олон хүн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байна. Орос, Иран, Хятад улсуудаас Барак Обамад санал өгөх учир америкчууд түүнийг дэмжихээс татгалзах бүрэн учир үндэстэй байна гэж The Washington Times cонины газрын өгүүлэлгт бичжээ.

Ингээд Барак Обама ерөнхийлөгчээр улиран сонгогдов. Энэ нь Орост ямар ач тустай болохыг бид юуны түрүүнд сонирхож байна. Онц юм болохгүй гэж гутрангүй үзэлтэй шинжээчид үзэж байна. Орос-америкийн харилцаа «нааштай өөрчлөгдөх» чадавхиа шавхаж дууссан болохоор доройтох юм. Юу гэвэл хоёр талын харилцааны бүх салбар цэрэг-улс төрийн хүрээнээс хааяа нэг хальдаг.

Эдүгээ америкийн ПДХ хөтөлбөр л үүнд гол үүрэг гүйцэтгэж байна. Харин Обама бол адгийн муу хувилбар биш гэж хоёр талын яриа хэлэлцээг аядуу байр суурины үүднээс үнэлж байгаа шинжээчид үзэж байна. Европын ба олон улсын цогц судлалын төвийн дэд захирал Дмитрий Суслов хэлэхдээ

«Хоёр орны харилцаа нэлээд сайн болно гэж хэлэх аргагүй. Гэвч эрс муудахгүй гэж лавтай хэлж болно.Сүүлийн жилүүдийн ололт болох түншлэл энэ удаа Обама засгийн эрхэнд байх үед цаашид үргэлжлэсэн ч түвэг бэрхшээл тулгарна» гэв.

ПДХ асуудлаар уян хатан бодлого явуулна гэж Барак Обама бүр Дмитрий Медведев ерөнхийлөгч байсан үед амласнаа биелүүлнэ гэдэгт Москва найдаж байна. Америкийн ерөнхийлөгч улиран сонгогдвол амлалтаа биелүүлэх бодолтой байсан. Гэвч ерөнхийлөгч Обама л ПДХ төслийг батласныг мартаж болохгүй.

Тэрээр хэрэгжүүлж эхлэсэн төслөө бүрэн хянан үзэхгүй. Тэр тусмаа АНУ-ын гадаад бодлого бүгд найрамдах буюу ардчилсан намын төлөөлөгч Цагаан ордны тэргүүн болсноос шалтгаалахгүй. Эдгээр хоёр нам улс орноо олон улсын тавцанд тэргүүлэгч болгохыг л адилхан хичээж байна.

Ямар байсан ч дөрвөн жилийн өмнө Обаамагийн засаг захиргаанаас Орос улсын талаар томъёолсон стратегийг одоо ч даган мөрдөх юм гэж АНУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Майкл Макфол үзэж байна. Ерөнхийлөгчийн засаг захиргааны шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээс Орос улстай харилцах бодлогыг тодохойлсны дараа юм бүхэн илрэн тодроно. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров улс орныхоо байр суурийг томъёолов.Адил тэгш, харилцан ашигтай, бие биеэ хүндэтгэх үндсэн дээр цаашид эрчимтэй урагш ахихад бэлэн байна. Гэвч америкийн засаг захиргаа тэгэхэд бас бэлэн байх ёстой.