Бүр 90 гаруй жилийн түүхтэй ХКН мэдээжээр өөрийн уламжлалтай. Танхим дахь уриа лоозон,тайзан дахь улаан туг, намын бэлэгдэл ХКН-ын хувьсгалт түүхийг сануулж байна. Гэвч Бээжинд намын их хурлын ажлыг ажиглаж байгаа «Оросын дуу хоолой» радиогийн тоймч Игорь Денисов ХКН-ын 18-р их хурал олон арван биш, олон зуун жилийн уламжлалд хандаж байгаад анхаарал тавьжээ.

Ху Зиньтао Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд сүүлчийн чухал илтгэл тавих сэтгэл хөдөлгөм үе мөч боллоо. Хөтлөгч үг хэлэхийг зөвшөөрсний дарагаар Ху Зиньтао индэр дээр гарч, хоёр удаа мэхийж ёслов. Эхлээд танхимд цугларагсад, дараа нь тэргүүлэгчдэд хандан ёслов. Одоогоос таван жилийн өмнө 17-р их хурал бас тэгж эхлэв. Гэвч Ху Зиньтаогийн өмнө КН-ын удирдагчид намын анд нөхөдтэйгээ ингэж харилцаагүй.

Жолоодогч огт өөрөөр бие авч явах байсан. Ялимгүй зүйл ч удирдагчийн сүр жавхалан, онцгой эрхийг илрүүлэн онцлох байв. Сайндаа тэрээр нижигнэтэл алга ташиж байгаа танхимд цугларагсдыг даллан дохио өгч тайвшруулж байсан. Мао Зэдун чухам тийм л дүр төрхтэй байв. Тэрээр үг хэлэхийнээ өмнө мэхиж ёслохыг төсөөлөхэд ч хэцүү байлаа.Мэхиж ёслохыг «шинэ Хятадын» үзэл сурталд харшлах уламжлал хэмээн үзэж байсан юм.

Ху Зиньтао уламжлалт үзэл баримтлалд хандаж, тэдгээрийг «4 дэх үеийнхний үзэл суртлын» нэгэн эх сурвалж болгов. Албан ёсны суртал нэвтрүүлэг «хятаджуулсан марксизмтай» харилцаа холбоогоо таслалгүй Күнзийн санааг олонтаа баримталж эхлэв. «Ув тэгш нийгэм»,«дунд зэргийн чинээлэг нийгэм» бүтээн байгуулах үзэл баримтлалыг Күнзигээс өвлөн залгамжлав.

Тэгснээрээ Хятад улс ардчилалын өрнөдийн загвараас өөр улс төрийн өөрийн загварыг эрэж байна гэж ажиглагчид үзсэн юм. Күнзийн сургаалаас залгамжласан ард түмнээ халамжлан анхаарах «ариун шударга төрийн эр» элитэд үлгэр жишээ болох ёстой. Харин ард түмэн нийгмийн сайн сайхан ув тэгш байдлын төлөө зүтгэх «үйлчлэх төдий засгийн газрын» үзэл баримтлалыг санал болгосон билээ.

Ху Зиньтао ам хэлэн дээр биш үнэн хэрэг дээр ийм дүр төрхтэй байхыг хичээв. Тэрээр амьсгалын цочмог дутлын хам шинжийн өвчлөл гаарсан үед Гуандун мужид очихдоо эмнэлгийн ажилтнуудад мэхийж ёслосон билээ. Нью Йоркод тэрээр бороо орж байсан ч өөрийг нь угтахаар ирсэн хүмүүст бас мэхийж ёсложээ.

Ху Зиньтао улс орныхоо шилдэг багш нартай уулзахдаа бас тэгсэн байна. Товчхон хэлэхэд мэхийж ёслох явдал Ерөнхий нарийн бичгийн даргын нэг ёсны нэрийн хуудас болжээ. Цөөн үгтэй удирдагч «олон үг хэлэлгүй шаргуу ажиллах» Күнзийн зарчмыг баримталж байна гэж хятадын зарим ажиглагч тэмдэглэжээ.

Ху Зиньтаогийн 10 жил засгийн эрхэнд байхдаа хийсэн ажилд Хятадад бүгд тэр болгон сэтгэл ханамжтай биш байна. Күнзийн сургаалыг нэвтрүүлэх биш Мао Зэдун шиг хатуу арга хэмжээ авах замаар л авилгалтай тэмцэх хэрэгтэй гэж хэн нэгэн үзэж байна. Уламжлалт үзэл баримтлалыг дарангуйлан захиргаадах хандлагыг цаашид бэхжүүлэхэд хэрэглэж мэднэ гэж либерал сэхээтнүүд болгоомжилж байна. Сөрөг саналыг дарах «ув тэгш нийгэм» бүгдэд таалаглдахгүй. Гэвч Күнзийн хэлснээр «ариун шудрага төрийн эр» нэг янзын сэтгэлгээ биш ув тэгш үзлийг эрдэг.

«Хятадын улс үндэстний их сэргэлт мандал» гэгч Хятадад ба хилийн чанадад цөөнгүй асуудал үүсгэв. Ху Зиньтаогийн 18-р их хурал дээр тавьсан илтгэлд «хятадын улс үндэстэн» гэгчийг олонтаа дурдсан байна. «Хятадын улс үндэстний мөнхийн хөгжлийн төлөө сайн сайхан Хятадыг цогцлон байгуулах» тухай илтгэлийн бүр экологид зориулсан бүлэгт өгүүлжээ.

Өөрийг нь гомдоосон хэмээн үзэж, урьдын ба өнөөгийн гомдолын төлөө өшөө хонзон авахыг оролдох улс үндэстний чадавхи тэсрэхэд хүргэж мэдэхийг хятад-японы нутаг дэвсгэрийн асуудлаархи санал зөрөлдөөний хүрээнд үндэсэрхэг үзэл гаарсан явдал харуулав. Шинэ удирдагчид мөн эмзэг салбарт ямар үйл ажиллагаа явуулах нь чухал юм. Хятадын дотоодын байдал төдийгүй дэлхий Хятадад хэр хандах явдал үүнээс ихээхэн шалтгаалах юм.