АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 11-р сарын 19-нд Мьянмад айлчилна. Америкийн төрийн тэргүүн тус улсад түүхэнд анх удаа айлчлах юм. Барак Обама улиран сонгогдсноосоо хойш чухам Зүүн-өмнөд Азид айлчлах нь тэмдэглүүштэй гэж ажиглагчид тэмдэглэв.

Үнэн чанартаа АНУ-ын ерөнхийлөгч Мьянмаас гадна бүс нутгийн өөр улсуудад бас айлчилна. Тэрээр 11-р сарын 15-20-нд хийх аялалынхаа хүрээнд Тайланд болон Зүүн-өмнөд Азийн орнуудын дээд хэмжээний уулзалт болох Кабожид хүрэлцэн очих юм. Гэвч дэлхийн хэвлэл чухам Мьянмад хийх айлчлалд нь гойд анхаарал тавьж байна.

Урьд Бирма байсан өнөөгийн Мьянмаг цэргийнхэн бараг хагас зуун жил удирдсан хийгээд түүнийг олон улсын хэмжээнд ганцаардуулсан билээ. Мьянмын эсрэг эдийн засгийн хориг тогтоосон юм. Хятад бол Мьянматай тал бүрийн хэвийн харилцаатай бараг цорын ганц улс билээ.Энэ завсар Хятад өмнөд хилий нь ойролцоохь стратегийн чухал ач холбогдолтой бүс нутагт ба Энэтхэгийн далайн зүүн-хойд хэсэгт эдийн засаг, цэргийн үр нөлөөлгөө өргөжүүлж бэхжүүлсэн юм.

Гадаад бодлогынхоо стратегийг эргүүлнэ гэж өнгөрсэн оны шувтаргаар АНУ зарлан мэдээлжээ. Ази Номхон далайн бүс нутгийг гойд анхаарал тавьбал зохих бүс хэмээн нэрлэжээ. Анхаарлаа АНДБН руу шилжүүлэн чиглүүлсэн явдал Хятадыг тогтоон барих стратегийн гол зорилготой байгааг нь нууц хэрэг биш гэж ажиглагчид үзэж байна. Оросын Стратегийн судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский үүнтэй холбогдуулан хэлэхдээ

«Мьянма Номхон далайд шууд гарах гарцгүй байна. Гэвч хятадын нөлөөгөө өргөтгөх бодлого энэ далай ба ойр хавийн тэнгисүүдээр хязгаарлагдахгүй байна. Сүүлийн жилүүдэд Хятад Энэтхэгийн далайн бүст эдийн засаг, цэргийн нөлөөгөө өргөжүүлж байна. (Энэ бодлогыг америкийн ном зохиолд «хэлхээ сувдын стратеги» хэмээн нэрлэсэн).

Мьянмын дэглэм ардчиллах саналаа мэдүүлмэгц АНУ Хятадын нөлөөг энэ чиглэлээр хязгаарлахын тулд мөн ханлагыг ашиглахыг оролдож эхлэв. Мьянмын эсрэг олонхи хоригийг зогсоож хүчингүй болгов. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнгөрсэн оны шувтаргаар Мьянмад айлчлав. Дараа нь Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмероныг оролцуулан өрнөдийн бусад улсын удирдагчид тус улсад айлчилсан байна. Мьянмын сөрөг хүчний удирдагч Нобелийн шагналтан Аун Сан Су Жи энэ оны 9-р сард АНУ-д очив. Одоо АНУ-ын ерөнхийлөгч Мьянмад түүхэн айлчлал хийх гэж байна» гэв.

Гэвч тус улсад айлчлах болоогүй гэж АНУ-ын олон ажиглагч үзсэн юм. Мьнмад ардчилсан шинэтгэл өрөөсгөл талтай. Үүний хамт тус улсад омог угсаа, шашинтнуудын мөргөлдөөн гаарав. Эдгээр мөргөлдөөнд олон арван хүн амь үрэгдсэн хийгээд Бангладеш, Энэтхэгийн хил орчмын нутгийн байдлыг хүндрүүлэв. Мөн айлчлал «ардчилсан идэвхтнүүд ба үндэсний цөөнхэд цохилт өгнө» гэж АНУ дахь «Бирмийг дэмжихийн төлөө кампанит ажиллагаа» цагаачдын байгууллага мэдэгджээ. Гэсэн ч энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн Мьянмад хийх сүржин айлчлалд саад учруулахгүй гэж Борис Волхонский хэлээд

«Бараг 50 сая хүн амтай улсын бараг эзэмшээгүй зах зээлд гарах америкийн томоохон корпорацуудын ашиг сонирхолыг хамгаалах болон геополитикын гол өрсөлдөгч Хятад улсыг тогтоон барих зорилтыг биелүүлэхийг оролдохдоо «дэлхий даяар ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэх» америкийн гадаад бодлогын гол уриаг умартдаг» гэв.

Ардчилал, хүний эрхийн тухай уриа лоозонг өөртдөө ашигтай үед л хэрэглэж байгааг мөн айлчлал ер нь АНУ-аас Ази, Номхон далайн бүс нутагт явуулж байгаа бодлого харуулж байна гэж оросын шинжээч онцлов.