«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучдад зориулсан цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр оросын «Серебро» чуулгыг сонсогчиддоо танилцуулна. Оросын нэрт продюсер Максим Фадеев түүнийг 2006 онд үндэслэн байгуулжээ. Дараачийн онд хамтлаг Финландид «Евровидение» олон улсын дууны тэмцээнд оролцов. «Серебро» чуулгынхан «Song № 1» дууг дуулж, 3-р байр эзлэжээ. (Дуу)

Сэтгэл татам гурван бусгүй «Серебро» чуулгын бүрэлдэхүүнд орж байна. Елена Темникова бол чуулгын тэргүүлэгч юм. Тэр уралын Курган хотод төржээ. Эхлээд хөгжмийн сургуулийн хийлийн ангид суралцаад дараа нь дууны ангид хичээллэсэн юм. Москвад Елена «Фабрика звёзд» (Оддын фабрик) телевизийн төсөлд нэгдэн оролцож, продюсер Максим Фадеевын анхаарлыг татсан аж.

Ольга Серябкина Москвад төржээ. Долоон настайдаа багт наадмын бүжиг сонирхон хичээллсэн юм.Олон улсын янз бүрийн бүжгийн тэмцээнд оролцсон байна. Хожим Ольга Серябкина урлагийн сургуулийн эстрадын дууны анги төгсчээ.

«Серебро» чуулгын 3 дахь гишүүн Анастасия Карпова оросын Ижил мөрний Саратов хотоос гаралтай. Багаасаа хөгжим, дууны авьяас билигээ илрүүлсэн байна.Бусгүй нэлээд удаан «Street Jazz» балетад ажиллажээ. Одоо ч гэсэн дуу дуулахын зэрэгцээ бүжиглэх дуртай.

«Серебро» чуулгын гишүүдийг та бүхэнд танилцууллаа. Одоо хамтлаг « Дуугүй байлгүй хэл» дууг дуулна. (Дуу)

«Евровидение» олон улсын дууны нэр хүндтэй тэмцээнд оролцсон явдал «Серебро» чуулгыг төлөвшүүлэхэд нааштай үүрэг гүйцэтгэсэн нь дамжигүй. Одоо чуулга оросын шоу-бизнесийн олонд түгсэн хамтлаг боллоо. Чуулгын дуунууд радиогоор олонтаа эгшиглэж, гурван бусгүй концертын нэр хүндтэй тайзнаа дуулж, аялан тоглож байна. Чуулгын продюсер Максим Фадеев ч төсөлдөө сэтгэл ханамжтай байна. Түүний хэлснээр чуулгын дуучдын дүр төрх, жүжигчин дуучны авьяас билиг үзэгч олны сэтгэл татаж байна.

Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийн төгсгөлд «Серебро» чуулга «Гар барилцая» дууг дуулна. (Дуу)