Оросын «Аэрофлот» нисэх онгоцны компани Вьетнамын нисэх онгоцны нэгэн компанийн нисэх онгоцны үйлчлэгчдийг Зүүн-өмнөд Азийн орнууд руу нислэг хийх онгоцудынхаа зорчигчдыг үйлчлэхийг урих бодолтой байна гэж «Аэрофлот»-ын ерөнхий захирал Виталий Савельев «Россия-24» телевизийн сувгаар үг хэлэхдээ мэдээлэв. Тэрээр нисэх онгоцны компанид нисэгчид дутагдсныг хөндөн хэлэхдээ ирэх онд «Аэрофлот»-ад шинэ 140 нисэгч шаардагдахыг тэмдэглэв. Энэ оны 10-р сард Савельев ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа гадаадын нисэгчдийг «Аэрофлот»-ад ажиллуулах зөвшөөрөл өгөх нь зайлшгүй чухал гэжээ.