2060 он хүртэл дэлхийн эдийн засгийн өсөлтийн жилийн дундаж хурдац бараг 3 хувь болно. Гэвч дэлхийд хүчний харьцаа өөрчлөгдөнө гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа,хөгжлийн байгууллагын «2060 он хүртэлх дэлхийн урт хугацааны өсөлтийн таамаглал» шинэ илтгэлд өгүүлжээ. Мөн үед дэлхийн хамгийн баян улсуудын өсөлтийн хурдац 2 хувь хүрэхгүй. Энэ завсар Орос улсын өсөлт жилд 1,9 хувь болно гэж тус байгууллага үзэж байна.

Хятад ДНБ-нийхээ хэр хэмжээгээр евро бүсээс нэг жилийн дараа, 2016 онд АНУ-аас тэргүүлж эдийн засгийн хамгийн их эдийн засагтай улс болно гэж үнэлжээ. Ойрын нэг -хоёр жилд Энэтхэг улс Японоос тэргүүлж дэлхийд 4-р байр эзлэж, 20 жилийн дараа евро бүсээс тэргүүлнэ. 2025 он гэхэд Энэтхэг, БНХАУ хоёрын хамт нь авсан ДНБ G7 улсуудын эдийн засгийн хэр хэмжээнээс хэтрэнэ. 2010 онд Хятад, Энэтхэг хоёр улсын ДНБ эдгээр орны ДНБ-ний тэн хагастай тэнцэж байсан.

Дэлхийн ДНБ-ний бүтэц өөрчлөгдсэн ч хөгжингүй ба хөгжиж байгаа орнуудын өсөлтийн ялгаа ялангуяа хүн амын аж байдлын түвшингээр хэвээр хадгалагдана. 2060 он гэхэд хөгжингүй орнуудын хүн ам дутамд ногдох ДНБ хоёр дахин, тун ядуу орнуудад дөрөв дахин өсөн нэмэгдэнэ.Хятад, Энгэтхэг улсуудад хүн ам дутамд ногдох ДНБ 50 жилийн дотор бараг 7 дахин өсөн нэмэгдэнэ. Энэ нь мөн үзүүлэлтээр 25 хувиар АНУ-аас тэргүүлэх боломж БНХАУ-д олгоно гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага үзэж байна. 2060 он гэхэд Оросын хүн ам дутамд ногдох ДНБ-ний хэмжээ америкийнхний бараг тэн хагастай тэнцэх юм.