АНУ-д баян иргэдийн татварыг нэмэгдүүлнэ гэж ерөнхийлөгчээр шинээр сонгогдсон Барак Обама 11-р сарын 6-нд сонгууль явагдснаас хойш анх удаа дэлгэрэнгүй үг хэлэхдээ мэдэгдэв. Түүний хэлснээр энэ нь улсын төсвийн алдагдлыг багасгаж мэдэх цорын ганц арга хэмжээ юм. Жилд 250 мянга гаруй доллар олж байгаа хүмүүсийн татварын хөнгөлөлтийг өргөжүүлэх аль ч хуулийн төсөлд хориг тавьна гэд ерөнхийлөгч анхааруулав. Ойрын үед улсын зардлыг хорогдуулна гэж Обама мэдээллээ. Засгийн газрын төлөвлөгөөний дагуу 2013 оны 9-р сар гэхэд төсвийн алдагдал 503 тэрбум доллар хүртэл багасах ёстой. Одоо төсвийн алдагдал 1 триллион доллароос давж байна.