Ойрын 10 жилд Иракийн дэд бүтцийг сэргэн босгож, эдийн засгийг урамшуулахад 1 триллион доллар шаардагдана гэж засгийн газрын Үндэсний хөрөнгө оруулалтын комиссын удирдагч Сами аль-Аражи мэдэгдэв. Түүний хэлснээр нефтийн экспорт мөн хөрөнгийн үлэмж хэсгийг хангана.Нөгөө хэсэг нь гадаад дотоодын хөрөнгө оруулалт болно. Иракийн эрх баригчид «хөрөнгө оруулах зорилгоор эрчим хүчний түүхий эдийн худалдааг өргөжүүлж, үйлдвэр худалдааны уур амьсгалыг сайжруулна гэж Аль-Аражи онцлов.