Сирид энгийн номхон оршин суугчид амь үрэгдсээр байна гэж НҮБ-ын Сирид хүний эрхийг зөрчих ажиллагааг мөрдөн байцаах биеэ дасан комиссын тэргүүн Паулу Пинейру мэдэгдлээ. Тэрээр Сирид мөргөлдөөн эрс хурцдасныг мэдээлээд тус улсад радикал лалын хүчний төлөөлөгчид байгааг тэмдэглэв. Комиссын тэргүүний хэлснээр тэд хөрш зэргэлдээ ба европын хэдэн улсыг оролцуулан 11 орноос ирж байна. Сирид мөргөлдөөн «олон улсын» болж байна. Учир нь хэсэг улс засгийн газрын цэрэг, нөгөө хэсэг нь сөрөг хүчний дайчдад дэмжлэг үзүүлж байна гэж Пинейру тэмдэглэв.