Дохад хийж байгаа уулзалтад оролцогчид урьд багш байсан сирийн нэрд гарсан өөрөөр сэтгэгч Жорж Сабраг сөрөг Сирийн үндэсний зөвлөлийн тэргүүнээр сонгосон тухай Ройтер агентлаг мэдээллээ. Байгууллагын гишүүд тодорхой нэг сүм хийд буюу шашин шүтлэгт хамрагдахгүй байгааг намайг сонгосон явдал нотлон харулсан гэж тэрээр мэдэгдэв. Сабра христосын шашинтан хийгээд Туркэд аль хэдийнээс оршин сууж байна. Тэрээр арабын орнуудад хандан Сирид цэргээ оруулахыг уриалсан тухай үүний өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлжээ. Ерөнхийлөгч Башар Асадыг түлхэн унагахад сирийн сөрөг хүчинд зэвсэг шаардагдаж байна гэж тэрээр сөрөг Сирийн үндэсний зөвлөлийн тэргүүнээр сонгогдсныхоо дараа ахин мэдэгдсэн тухай британийн Би-би-си телевиз радиогийн компани мэдээлэв.

Өчигдөр сөрөг Сирийн үндэсний зевлел «Сирийн анд нөхөд» бүлгээс сирийн хууль ёсны цорын ганц төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх сирийн сөрөг хүчний нэгдсэн удирдлагыг байгуулах телевлегеег хэлэлцсэн юм. Арабын орнуудын холбооны ивээлийн дор уулзалт Дохад хийж байна. Сирийн ерөнхийлөгч Башар Асадын эсрэг өрнөдийн ба арабын орнуудын төлөөлөгчдээс бүрэлдсэн «Сирийн анд нөхөд»олон улсын бүлгийн гишүүд уулзалтад байлцаж байна. Сөрөг хүчин зөвшөлцөөгүй учир өнөөдөр яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ. Өөрөөр сэтгэгч Рияд Сеифийн санал болгосон «Сирийн үндэсний санаачилга» гэгч Сирийн ба хилийн чанадын сөрөг хүчнийг нэгтгэх ёстой. Сирийн сөрөг хүчний шинэ удирдах байгууллага 60 төлөөлөгчтэй байх ёстой гэж Сеиф үзэж байна. Сирийн үндэсний зөвлөлийг босогчдын томоохон нөлөө бүхий бүлэг хэмээн өнөө болтол үзэж байсан юм.