АНУ-ын ТТГ-ын захирал Дэвид Петреус огцров. Гэр бүлээс гадуур амрагийн холбоотой учир ТТГ-аас явах болсон гэж Петреус албан байгууллагынхаа ажилтнуудад зориулсан захидалдаа бичжээ. Дэвид Петреус өнгөрсэн оны 9-р сард ТТГ-ын захирал болсон юм. Урьд тэрээр Афганистан дахь НАТО-гийн цэргийн командлагч байсан. Петреус мэдэгдэл хийж, 37 жил гэр бүлээрээ амьдарч байгаад гадуур амрагийн холбоотой болж, ноцтой алдагдал гаргаснаа хүлээв.Ийм зан щйл нөхөрийн ч ТТГ-ын тэргүүний ч хувьд зохисгүй хэрэг явдал болсон гэж тэрээр хэлжээ. Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Петреусыг огцоруулав. Барак Обама үүнтэй холбогдуулан тараасан мэдэгдэлд Петреусын гавьяаг бас тэмдэглэжээ. Генерал хэдэн арван жилийн турш мэргэшилтэй цэрэг, тагнуулын албаны удирдагчийн хувьд АНУ-ын төлөө зүтгэж ирснийг ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөв. Петреусын орлогч асан Майкл Мореллыг ТТГ-ын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Чухам Мореллын хяналтын дор шившигт ажиллагаагаараа зард гарсан террорист Осама бин Ладеныг Пакистанд устгасан билээ.