Орос улсад найр тавьж хахууль авсан уралдаан тэмцээнүүдэд оролцогчдыг 7 жилийн хорих ялаар шийтгэх болно. Кремлийн бэлтгэсэн энэхүү төсөл нь спортын салбарын авилгатай тэмцэхэд оршино. Гэхдээ ийм арга хэмжээ нь найр тавьж хахууль авсан уралдаан тэмцээнүүдийг үгүй болгож болов уу?

Найр тавьж хахууль авсан уралдаан тэмцээнүүд нь орчин үеийн спортын ялангуяа, хөл бөмбөгийн тэмцээнүүдэд олонтоо илэрч болжээ. Долоо хоног бүр аливаа нэгэн оронд спортын хуйвалдаан гарсан тухай мэдээ мэдээлэл байнга гарах боллоо. Саяхан Зимбабве улсад хөл бөмбөгийн тэмцээнд хуйвалдаан гаргасны улмаас бөөн шуугиан тарьсан. Баг тамирчдыг тараасан байна.

Хөл бөмбөгийн холбооны 13 түшмэл болон тоглогчид бүх насаараа хасагдсан. Италийн “Наполи“ багын онооноос хасч болзошгүй, харин зарим тоглогчдыг италийн хөл бөмбөгийн урьдчилсан тохиролцсон тэмцээний хэргээр мэргэжлийн хөл бөмбөгийн байгууллагаас хөөх болно. Түүнчлэн, “Ювентус” багийн ерөнхий дасгалжуулагч Антонио Контег 10 сар мэргэжлийн ажлаас нь түдгэлзүүлсэн, учир нь тэр эрх баригчдад болох  гэж найр тавьж хахууль авсан уралдаан тэмцээний тухай юу ч мэдээлээгүй юм.

Орос улсын түүхэнд бие биендээ найр тавьсан тэмцээнүүд хангалттай байсан. Харин одоо ийм тоглолт хийсэн тамирчдыг болон үүнд оролцсон хүмүүст мөнгөн торгууль ногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм. Ингэхдээ сахилга батын болон захиргааны шийтгэлүүд нь найр тавьсан уралдаан тэмцээнүүдтэй үр ашигтай тэмцэл хийхэд ач тусаа өгөхгүй гэж хөл бөмбөгийн шинжээч Александр Бубнов тэмдэглээд

«Гуйлт, яриа тайлбарууд энэ бүгд дуусна гэж үгүй. Түүнчлэн, эрүүгийн хариуцлага бол хамгийн эцсийн бөгөөд урьдчилан сэргиийлэх ач холбогдолтой арга хэмжээ юм. Үүний өмнө хууль байгаагүй, учир хүмүүс юунаас ч айдаггүй байсан. Тэднийг шүүхэд өгч болдоггүй байлаа. Мөрдөн байцаах байгууллагууд хууль үгүй тул тэднийг хэрэгт татах эрхгүй байсан. Харин одоо шинэ хуультай холбогдуулан, хуулийн байгууллагууд, холбогдох бүтцүүд найр тавьсан уралдаан тэмцээнүүдийг мөрдөх ажлыг явуулах боломжтой» гэлээ.

Спортын авилгын эсрэг хуулийн төсөл биеийн тамир спортын бүхий л төрлүүдэд хамааралтай. Спортын аливаа төрлөөр авилгын шинжтэй хэрэгт холбогдсон этгээдүүдэд 7 хүртэлх жил хорих шийтгэл хүлээлгэх болно. Ингэхдээ авилга өгсөн хүний шийтгэлийг дээд зэргээр буюу гурав дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ шүүгч болон зохион байгуулагчдад 300 мянган рублиас (10 мянга орчим &)  нэг сая рубль хүртэлх торгууль ногдуулна.

Хуулийн төслийн өөр нэг багц нь бооцооны тухай юм. Ойрын үед тэмцээнд  өөр төрлийн спортын тамирчид болон дасгалжуулагчид “бооцоо” тавих боломжтой болно. Үүний зэрэгцээ букмекерүүд нь бооцоог хүлээн авах юм уу, хувиарлахдаа зөвхөн паспортоор хийж байна. Ингэхдээ хувь хүнийг биеийн байцаалт болон тухайн тэмцээний тасалбарыг баримт бичигт хавсаргана.

Ойрын үед хуулийн төслийг ОХУ-ын Төрийн думд хэлэлцүүлэхээр өргөн барих юм.