Умард Солонгос болон Япон улсын Засгийн газрууд ээлжит яриа хэлэлцээрээ Улаанбаатар хотноо 11-р сарын 15,16-ны өдрүүдэд явуулна гэж ЦТАК агентлаг уламжлав. Уулзалт “хоёр талын яриа хэлэлцээрийг сайжруулах асуудлаар” болно гэж мэдээнд уламжилжээ. Өнгөрсөн наймдугаар сард Бээжинд хоер улсын ГХЯ -нууд уулзалтыг зохион явуулах тухай тохиролцоонд хүрсэн юм.

1965 онд Япон улс Өмнөд-Солонгос улстай харилцаагаа хэвийн болгосон. Нөгөөтэйгүүр, БНАСАУ болон Япон улс нь одоо болтол дипломат харилцаагүй, тэдний хооронд шууд тээврийн хэрэгсэл үгүй аж. Токио, Вашигтоны адил Пхеньянтай тус улсын цөмийн туршилтууд явуулсанд болон баллистик пуужин хөөргөсөний хариуд хатуу хоригийн дэглэмүүдийг барьдаг. Эдгээр арга хэмжээнүүд нь хоёр талын худалдаа арилжаа хийхэд болон БНАСАУ-ын албаны хүмүүст японы руу орох виз олгохгүйд хүргээд байна.