Хятадын арми нь орон нутгийн чанартай зэвсэгт мөргөлдөөнүүдэд ялалт байгуулан, техникийн дахин санхүүжүүлгээ үрэгжлүүлэх ба байлдааны ажиллагааны бүх нөхцөлд үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэж байна. Ийм зорилтуудыг ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтао намын 18-р их хуралд тавьсан илтгэлдээ дурджээ. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов Бээжингээс дамжуулж байна:

Их хурлын хэвлэлийн төвөөс уламжилсны дагуу, намын их хуралд 251 цэргийн албан хаагч сонгогдсоны 80 орчим хувь нь Дээд командлалын бүрэлдэхүүн байна. Өөр 49 төлөөлөгч нь сүүлийн жилүүдэд хүчний байгууллагынхны дунд нэр хүнд нь мэдэгдэхүйц өсч байгаа ардын зэвсэглэсэн цагдаагийн албанаас сонгогджээ. Цаг хагас тавьсан илтгэлийн хоёрдугаар хагаст Ху Зиньтао сая нэг мөрдөстэй хүмүүсийн зорилтуудын тухай дурдсан нь хилийн чандад маш их сонирхол татжээ. Хятадын эдийн засаг ямар байх нь маш чухал асуудал. Гэтэл Хятадын дэлхийд гүйцэтгэх үүрэг ач холбогдол нэмэгдэхийн хамт, дэлхийд хамгийн олон хүнтэй арми цаашид хэрхэн хөгжих бол? гэх асуудал урган гарч байна.

Хятадын өсөн нэмэгдэж байгаа сонирхолууд нь хятадын удирдлагыг тус гүрний  барьж байсан өмнөх үеийн дүр төрхийг өөрчлөхөд хүргэж байна. Армийн хэрэглээний тухай хятадын өмнөх бүх удирдлагууд мартахгуй ярьдаг байсан, гэтэл Ху Зиньтаогийн  оронд ирж байгаа “тав дахь үеийнхэнд” энэхүү санхүү болон техникийн боломж нөхцөлүүд илүүтэй байх юм. Зэвсэгт хүчний түргэвчилсэн шинэчлэл нь цаг үеийн шаардлагын дагуу хийгдэж байна гэж Ху Зиньтао их хурлын индрээс төлөөлөгчдийн өмнө хэлсэн.

«Улсын стратегийн хөгжлийн болон улсын аюулгүй байдалд тавигдаж байгаа шинэ шаардлагын дагуу армийн түүхэн үүргийг шинэ зуунд, шинэ шатанд бүрэн биелүүлэх шаардлага урган гарлаа. Цэрэг стратегийн бодлогыг шинээр батлан хамгаалах салбарт идэвхитэй хэрэгжүүлэн, төрөл бүрийн цэргийн ажиллагааны даалгаврыг биелүүлэх боломжуудыг нэмэгдүүлж, юуны түрүүнд мэдээллэлжүүлэлтийн нөхцөлд орон нутгийн чанартай мөргөлдөөнд ялалт байгуулах нь чухлаар тавигдаж байна» гэж Ху Зиньтао хэллээ.

Ху Зиньтаогийн төлөөлөгчдийн өмнө тавьсан илтгэлийн их хурлын төлөөлөгчдөд, сэтгүүлчдэд тараасан хувьд илтгэлийн бүрэн эхийн нилээд хэсэг алга байсан нь хачирхалтай. Тухайлбал, илтгэлийн агуулгаас арми нь тэнгисийн, сансрын болон сүлжээний орон зайн аюулгүй байдалд анхаарлаа хандуулах ёстой тухай хэсгийг хассан байлаа. Ху Зиньтаогийн индэрээс хэлсэн үгнээс цэргийн хүчийг энхийн цагт болон цэргийн тэмцлийг гүнзгийрүүлэхэд идэвхитэй төлөвлөх тухай хэсгийг оруулсан байсныг гадаадын сэтгүүлчид анхааралдаа авсан юм. Илтгэл нь их биш байсан тул, энэ нь цаг хэмнэх арга байсан нь юу л бол.Үүнэс үзэхэд шинэ удирдлага аливаа мэдэгдэлд маш нарийн хянуур хандаж байх бололтой.

Ху Зиньтаогийн илтгэлийн санаа сэтгүүлчдэд тодорхой болонгуут, Японы БХЯ-ны сайд Сатоси Моримото АНУ-тай хийсэн аюулгүй байдлын тухай гэрээг хятадын флотын идэвхитэй байдлын улмаас эргэн харж өөрчлөлт оруулахыг хүсч байгаа тухайгаа мэдэгдсэн. Тэрбээр хэлэхдээ, одоогийн Япон-Америкийн хооронд байгуулсан аюулгүй байдлын гэрээ нь юуны өмнө Солонгосын хойгийн хүнд байдлыг тооцсон гэж мэдэгдсэн. Гэвч сайдын хэлснээр, одоогийн байдлаар Зүүн Азийн болон Солонгосын хойгийн байдлыг тооцон үзээд зогсохгүй, “Хятад улсыг далайн орон зайгаас шахан гаргах асуудал тулгарч байгаа” аж.

Энэ нь ХКН-ын их хурал дээр тунхагласан хятадын зэвсэгт хүчний стратегийн хөгжлийн төлөвлөгөөнд өгч байгаа шууд хариу үйлдэл юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс нь аюулгүй байдлын салбарт олон асуудалтай тулгарч байна. АНУ бүс нутагт өөрсдийн эвслийн цэргийнхнийг бэхжүүлэх төлөвлөгөөнөөсөө салахыг хүсэхгүй ийм нөхцөлд Хятадын ардын чөлөөлөх арми улам бүр хүчээ зузаатгаж, цаашид үүнийгээ үргэлжлүүлсээр байх болно. Хятад энэ тухайгаа чанга дуугаар ярьдаггүй л байхгүй юу даа.