Ойрын дөрвөн жилд АНУ-ын баримтлах гадаад улс төрийн номнолын үндсэн чиглэлүүдийг томъёлохыг дэлхийн шинжээчид Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа оролдож байна. Ромнийг бодоход Обама дэлхийн хамтын нийгэмлэгэд илүү нийцэнэ гэдгийг улс төр судлаачид иш үндэс болгож байна.

Үнэн чанартаа америкийн ард түмний сонголт дэлхийн шинэ дэг журам төлөвшиж байгааг тод томруун харуулав. Энэ дэг журмыг нэг ч улсын сүр хүч тэргүүлэхэд нь хүрэлцэхгүй хийгээд улс бүр нөгөө талын шаардлагыг өөрчилж мэдэх хүчин чадалтай «тэглэх дэлхий» хэмээн нэрлэж болно гэж «Гардиан» сонинд бичжээ. Түүнийг олон туйлт дэлхий гэж нэрлэж болох байх.

АНУ өнгөрсэн зууны 80-ад оны сүүлээр үнэмлэхүй хэмээн үзсэн дэлхийн байгуулалд хандах зарим хандлага нь хуурмаг байгааг мэдэрч эхлэсэн гэж «Гардиан» сонины сэтгүүлчид үзэж байна. Жишээ нь ЗХУ бутраснаас хойш АНУ «хүйтэн дайны» ялагчийн статусыг өөрөө өөртдөө ногдуулж, өөрийн арга маягаар бусад улсын байдлыг өөрчлөхийг оролдов. Гэвч одоо ийм санааг орхисон шиг байна.Ирак, Афганистан, Ливийн жишээнүүд тэгэхэд нь нөлөөлсэн бололтой. Өрнөдийнхен арабын огцоруулсан дарангуйлагчидтай харилцаж байснаа арга буюу хариуцана. Түүнчлэн сөрөг хувьсгалд дэмжлэг үзүүлж байгаа хийгээд АНУ-аас Иранд халдан довтлохдоо нисэх онгоцуудаа тус улсад олгох Саудын Арави, Катарын дэглэмүүдийг дэмжиж байгаагийн төлөө хариуцлага хүлээнэ гэж»Гардиан» сонины өгүүллэгийг зохиогчид үзэж байна.

Ямар байсан ч Обама дан хатуу хэрцгий хүчинд тулгуурлахаас татгалзаж, түрэмгий замаар ганц туйлт дэлхийг сэргээхийг оролдохгүй байх. Төрийн департаментын шинэ тэргүүний хувь хүний чанар гадаад улс төрийн чиг бодлогын талаархи санал шүүмжлэлийн хүрээнд маш чухал хүчин зүйл болно. Өнөөгийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон огцрохыг нийтээр мэднэ. Дараачийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагаанд оролцохоор огцрох гэж байна гэсэн цуу яриа тархав.Ардчилсан намын төлөөлөгч сенатч Жон Керри, НҮБ-д суугаа АНУ-ын элч төлөөлөгч Сьюзен Райс нар мөн албан тушаалд томилогдох бусдаас илүү өргөн боломжтой байна гэж шинжээчид үзсэн.

Жон Керрийг томиловол Орос улс түүнтэй илүү тайван ажиллаж мэднэ гэж хэдэн шинжээч тэмдэглэжээ.Тэрээр 2004 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшээд Жорж Бушид ялагдсан юм. Сенатчийн овог дээдэс ХХ зууны эхээр Дорнод Европоос АНУ-д шилжин сууж, иудей шашинтан байхаа больж католик шашин шүтлэгтэй болсон нь сонин шуу. Америкийн цэрэг Иракад цөмрөн орсноос хойш Керри Бушийг шүүмжлэв. АНУ-ын ерөнхийлөгч улс үндэстэндээ хандан үг хэлэхдээ үнэнийг хэлэхгүй байна гэж тэрээр онцлосон билээ.

Төрийн департаментын тэргүүний албан тушаалд томилогдож мэдэх Сьюзен Райсын тухайд гэвэл тэр америкийн улс төрийн дээд давхрагад үл бүтэх этгээдийн дүр төрхтэй байна. Энэ эмэгтэй бол АНУ ёс суртахууны талаар тэргүүлэх онолч юм гэж зарим зүтгэлтэн үзэж байна. Сьюзен Райс Жорж Бушийн засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн дарга асан Кандолиза Райсын хамсаатан биш. Сьюзен Райсын хийсэн зарим зоримог мэдэгдлийг олон нийт  мэднэ. Тэрээр олон улсын хүчнийг Ливид хөндлөнгөөс оруулах нь зайлшгүуй чухлыг батлахын тулд Муамар Каддафи эмэгтэйчүүдийг хүчирхийлэх цэрэгтээ «Виагра» эмийн бэлдмэл өгч байна гэжээ.

Сьюзен Райс Хиллари Клинтонтэй хамт АНУ-аас ливийн чиглэлээр явуулах үйл ажиллагааны стратегийг зохиосон гэж хэвлэлийн төлөөлөгчид үзэж байна.Энэ нь террорын ажиллагаа биш гэж Сьюзен Райс 11-р сарын 11-нд АНУ-аас Ливид суугаа элчин сайд амь насаа алдснаас хойш мэдэгдсэн билээ. Эцэст Төрийн департамент эл асуудлаар сөрөг үзэл санаа баримтлав. Иймээс Керрийг бодоход Сьюзен Райс Төрийн нарийн бичгийн дарга болох төлөвгүй гэж үзсэн юм.

АНУ-ын гадаад бодлогын Оросын талаархи чиг шугамын тухайд гэвэл Керри, Райс хоёр ялгаагүй байна. Сонгуульд ялагдсан Митт Ромнийг бодоход Барак Обама Орос улсыг геополитикийн дайсан хэмээн үзэхгүй байна. Гэвч Обамагийн хоёр талын харилцааг нааштай өөрчлөх бодлогод түвэг бэрхшээл тулгарна гэж Холбооны зөвлөлийн олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Михаил Маргелов үзэж байна.

Байдлыг ерөнхийд нь авч үзвэл Обама ерөнхийлөгчээр улиран сонгогдсон үед олон улсын байдал амаргүй байна. «Арабын хавар» гэгчийн хор уршгийг үүнтэй холбогдуулан дурдая. Ираны цөмийн хөтөлбөр, Сирийн хямрал, Афганистаны түгшүүртэй байдал, Европ Хятадын хоорондын харилцаа үүнд нэмэгдэж байна. Обамагийн сонгуулийн өмнөх хөтөлбөр эдгээр аюул сорилтын талаар тэр болгон тодорхой биш байна. Харин орчин цагийн геополитикийн «мина тавьсан замаар» хийж мэдэх буруу алхам дэлхийн тогтонги байдлыг бүрмөсөн бусниулж мэднэ.

АНУ-ын гадаад улс төрийн номнол зарим нэг талаар тодорхой биш байсан ч үндсэн чиглэл нь тод томруун илрэн харагдаж байна. Дашрамд хэлэхэд мөн үндсэн чиглэл чухам хэн америкийн ерөнхийлөгч болсноос шалтгаалахгүй. Ардчилсан ч бүгд найрамдах ч намын гишүүд улс орноо дэлхийн тэргүүлэгч болгох үзэл санаанд адилхан автсан юм. Өөр бүх санал энэ зорилгод л хүргэх арга хэрэгсэл төдий зүйл юм.