ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ ын ерөнхийлөгч Барак Обамаг ирэх жил Орос улсад айлчлахыг урьлаа. “Бидний утга агуулгатай, илэн далангүй харилцан яриаг үргэлжлүүлэх тэр боломжийг хүлээн сууна “гэж оросын төрийн тэргүүний илгээсэн цахилгаан утсанд дурджээ. Путин хоёр талын бүхий л салбарт болон олон улсын болоод бүс нутгуудын тулгамдсан асуудлуудаар санал санаачлагатай хамтран ажиллах болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. ОХУ болон АНУ-ын харилцан ажиллагаа нь дэлхий дахинд тогтвортой, аюулгүй хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм гэж цохон тэмдэглэв.