АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 11-р сарын 17-20 өдрүүдэд Тайланд, Мьянма болон Камбож улсад айлчлана гэж Цагаан ордноос уламжлав. Тайландад тэрээр тус улсын ерөнхий сайдтай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 180 жилийн ойг тохиолдуулан уулзалт хийхээр төлөвлөж байна. Мьянмад ерөнхийлөгч тус улсын эрх баригчидтай уулзалт хийж, иргэний нийгмийн болон ардчилсан нийгэмд шилжин орох тухай асуудлуудаар хэлэлцэн ярилцана. Төрийн тэргүүн Камбожид болох АСЕАН орнуудын ДХУ-д оролцох юм. Обамагийн хэлэлцэх сэдвүүдийн дунд ажилгүйдэлтэй хийх тэмцэл, эрчим хүч болон бүс нутгийн тулгамдсан асуудлууд зэрэг байх юм. Энэхүү айлчлал нь 11-р сарын 6-нд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшисэн Митт Ромнийг ялсан ерөнхийлөгч Обамагийн сонгуулийн дараах гадаадын анхны айчлал болох юм.