Хэтдээ БНХАУ-ын удирдагчдыг аралд айлчлахыг уриж болзошгүй хэмээн Тайваны удирдагч Ма Инзю үзэж байна гэж өнөөдөр Тайваны төрийн тэргүүний тамгын газраас мэдээллээ. Ма Инзюйн хэлснээр хэтдээ мөн боломжийг авч үзэж мэднэ. Гэвч одоо асуудал «боловсронгуй» болоогүй. Ма Инзю Хонконгийн «Ячжоу жоукань» долоо хоног дутмын сонинд ярилцлага өгөхдөө Бээжин тайваны засаг захиргааг засгийн газрын хувьд хүлээн зөвшөөрөөгүй явдал ийм айлчлалыг одоо зохион байгуулахад саад болж байна гэжээ. Бээжин тайваны түшмэдийн хашиж байгаа албан тушаалыг дурдахгүй эсвэл хашилтад авч бичиж байна. «Гаднаас харахад энэ нь том асуудал биш. Гэвч хоёр тал харилцан хүлээн зөвшөөрч болохүйц шийдвэр олох ёстой. Энэ нь чухал ойлголттой холбоотой» гэж тэрээр хэлэв.

Хятадад айлчлавал Тайваны ерөнхийлөгчийн хувьд очно гэж Ма Инзю нэмж хэллээ. «Хятадад айлчлахын тулд статусаа өөрчилж чадахгүй.Тайваны ард түмэн тэгэхийг хүлцэхгүй, доромжлосон хэрэг хэмээн үзнэ» гэж тэрээр хэлэв. Тайваны хоолойгоор хуваагдсан хоёр талын хооронд найрамдах хэлэлцээрт гарын үсэг зурахад одоогоор бэлэн биш байна гэж Тайваны удирдагч тэмдэглэжээ. Түүний хэлснээр эл асуудал санал шүүмжлэлийн сэдэв болно.